
Малайз улсад монгол оюутнууд хар тамхины хэрэгт холбогдон, саатуулагдсан талаарх мэдээлэл өнгөрсөн сар хэвлэл мэдээллээр цацагдаж байсан юм.
Тодруулбал тус улсад суралцаж, амьдардаг дөрвөн иргэн хар тамхины хэргээр саатуулагдсан байна.
Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал маргааш Малайзад болох гэж байгаа талаар ГХЯ-наас мэдээллээ.
Анх энэ хэрэгт дөрвөн иргэн холбогдсон ч нэгийг нь хэрэгт холбогдолгүй хэмэн үзэж суллагдсан байна. Монгол Улсын иргэд хар тамхины хэрэгт санамсар болгоомжгүй байдлаасаа холбогдон хохирч байгааг Малайз улсын ГХЯ-наас анхааруулж байгаа аж.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ