АН-ын бүлэг МАН-ынханд хариугаа өгнө

img

Өнөөдөр хуваарийн дагуу УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд АН-ын бүлэг хариу өгөх ёстой байгаа. Ямар боловч АН-ын бүлэг удаан хүлээлгэсэн хариугаа өнөөдөр өгөх нь. Тэд өнөөдөр Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн  2012 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр бүлгийн санал, дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээлэл, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөөр бүлгийн санал, дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонсох аж. Мөн  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар МАН-ын бүлэгтэй хэлэлцэн зөвшилцөх ажлын хэсгийн мэдээллийн сонсоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ