Парисын алдартай зочид буудал эд хогшлоо худалдаж эхэлжээ
Америкийн ерөнхийлөгч асан Билл Клинтон, дуучин Мадоннагаас эхлээд дэлхийн нэр хүндтэй хүмүүс буудалладаг Парисын “Crillon” эд хогшлоо худалдаж эхэлжээ. Гэхдээ санаа зовох зүйлгүй гэнэ. Учир нь буудал хоёр жил засварт орж байгаа тул хуучин эд хогшлоо зарж буудлыг шинэчлэхэд хөрөнгө оруулж байгаа аж. Энэ сарын 18-22-ны хооронд болж байгаа дуудлага худалдаанд 3500 гаруй эд зүйл зарагдах бөгөөд мебелиэс эхлээд буудлын үйлчлэгчийн хувцас, банны халаад, төгөлдөр хуур зэрэг ховор нандин зүйлс байна. Hotel de Crillon 1758 онд Людовик XV зориулан барьсан байна. Буудал энгийн 103, тансаг зэрэглэлийн 44 өрөөтэй.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ