
Бостоны ойролцоох жижиг хот Уотертауны цагдаагийн газрын дарга Эд Дево ах, дүү нарыг баривчлах ажиллагаа хэрхэн явагдсаныг ярьжээ. Тэрбээр Жохар ахыгаа машинаар дайрснаас үхэлд хүргэсэн хэмээн ярьжээ. Эхний байдлаар Тамерлан Царнаевыг сумны шархнаас эсвэл тэсрэх бөмбөгнөөс болж нас барсан гэж үзэж байсан юм.
Харин Девогийн ярьснаар бол Тамерланы бууны сум дуусмагц цагдаа нар түүнийг тойрон гарт нь гав зүүх зорилготой ойртох үеэр Жохар хулгайлсан машинаар дайрч, цагдаа нар холдох үеэр ах дээгүүрээ гарснаас Тамерлан үхсэн гэж “Бостон Глоб” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ