Үхсэн шувуу олджээ
Мэргэжлийн хяналтын газрын 70584080 дугаарын утсанд Цагдаагийн газраас Хэрлэн сумын гуравдугаар багийн нутагт цагдаагийн постын орчимд үхсэн шувуу байна гэсэн мэдээллийг хүлээн авч, аймгийн Мал эмнэлгийн алба, Онцгой байдлын хэлтэстэй холбогдон шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Мал эмнэлгийн албанаас Халдвартын их эмч, бактериологич эмчийн бүрэлдэхүүнтэй баг халдвар хамгааллыг сайтар хангаж, газар дээр нь очиж үзлэг хийн үхсэн шувуунаас биоаюулгүй ажиллагааг хангасан нөхцөлд дээж авч, түргэн тестээр урьдчилсан оношлогоо хийв. Тестийн дүнгээр шувууны томуу өвчин биш болох нь тогтоогдлоо. Үхсэн шувууны сэг зэмийг нүхэнд хийж шатаан булж, орчмын газрыг халдваргүйжүүлэн, 3-5 км-ийн радиус бүхий орчинд эрэл хийж ажиллалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ