
АНУ-ын Online College Network байгууллагаас хуулийн сургуулийн оюутан бүрийн мэдвэл зохих дэлхийн бүх цаг үеийн нөлөө бүхий 20 хуульч эмэгтэйг шалгаруулжээ. Энэхүү нэрсийн жагсаатад Монгол Улсын хуульч эмэгтэй Манжаагийн Ичинноровын нэрийг оруулсан нь бархахмаар мэдээлэл болжээ.
Түүний бидний сайн танил АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, Их Британийн ерөнхий сайд асан Маргарет Тетчер, Изриалийн сөрөг хүчний удирдагч Ципи Левини, АНУ-ын дээд шүүхийн шүүгч Сандра де Коннер, Соня Сотомеэр нарын хамт нэрлэгдсэн байна.
Энэхүү нэрсийн жагсаалтад 1252 оны үеийн домог болон үлдсэн Италийн хуульч эмэгтэй Ветиса Гозалини, анхны хар арьс хуульч эмэгтэй Шарлот Рэй нарыг мөн багтаасан байна.
www.onlinecolleges.net сайтын мэдээлснээр дээрх эмэгтэйчүүд нь эрчүүд давамгайлсан хууль, эрх мэдлийн тогтолцоонд өөрийн гэсэн өнгө төрх, дайчин хөдөлмөрч зан чанар, зоримог байдлаараа бусдыгаа манлайлан нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн нүүр царай болон гарч ирж чадсан гэж бичжээ.
М.Ичинноровын хувьд хуульч мэргэжлээ ашиглан хүний эрх, хууль эрх зүйн шинэтгэл, шоронгийн шинэчлэл, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйлсэд бодит хувь нэмрээ оруулсан фигур хэмээн тодорхойлсон байна.
http://www.onlinecolleges.net/2011/06/01/20-influential-female-lawyers-every-law-student-should -know/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ