ФИФА-гийн “жиргээг” хакерджээ
Олон улсын хөлбөмбөгийн холбооны “Твиттер” хаягийг эвдэлсэн тухай тус байгууллагын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ. Мөн ФИФА-гийн ерөнхийлөгч Йозеф Блаттерын болон дэлхийн аваргын сайтад ч мөн халдсан байна.
Хакерууд Блаттерын нэрийн өмнөөс түүнийг огцрох гэж байгаа тухай болон тус байгууллагын тэргүүнүүд хэрхэн хахууль авч байсан тухай мэдээлэл оруулсан байжээ.
Блаттер “Одоогоор бид твиттерт тавьсан мэдээллүүдийг шалгаж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ