Марафонд оролцогчид хандив өргөнө

img

  Ирэх сард Питтсбург, Цинциннат, Кливлендэд болох марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулагчид Бостоны алан хядлагад өртөж амиа алдсан болон бэртэж гэмтсэн хүмүүст зориулан хандив цуглуулахаар болжээ. "One Fund Boston" санд хандив өргөхийг хүссэн хүмүүс тусгай бугуйвч зүүх юм байна. Мөн уралдаанд оролцогчид болон дэмжигчид  амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогсох аж. Питтсбург, Цинциннатын марафон тавдугаар сарын 5, Кливлендийнх тавдугаар сарын 19-нд болно. Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ