Риз Уизерспун цагдаад баривчлагджээ

img

  Холливудын жүжигчин Риз Уизерспун болон түүний нөхөр цагдаагийн шаардлагыг биелүүлээгүйгээс болж  баривчлагджээ. Жүжигчин бүсгүй өнгөрөгч баасан гаригт  нөхрийнх нь жолоодож явсан  машиныг зогсоосон цагдаад “ Чи намайг хэн гэдгийг мэдэх үү” хэмээн “томорсноос” болж багагүй хэл аманд өртөөд байна. Ням гаригт тэрбээр пресс-релиз  гаргаж уучлалт хүссэн гэж “Ассошейтэд пресс” агентлаг мэдээлжээ. Түүний мэдэгдэлд “Би арай хэтрүүлээд уучихсан байсан юм шиг байна. Хэлсэн үгээ  бодохоор маш ичгүүртэй байна. Би нөхрийнхөө өмнөөс эмээсэн юм. Гэхдээ энэ зөвтгөх шалтгаан болохгүй л дээ” хэмээн дурьджээ. Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Winterspoon bishuu Neriig ni hudlaa hoshgorood bichsen baina
2013-07-17
Зочин:
Манай монголын одонцорууд шиг аашилжээ.Америкт бол хэнбугай ч байсан ялгаагүй хууль жигд үйлчилнэ.
2013-04-24
пресс-релиз:
пресс-релиз гэж юу вэ? Зүгээр хэвлэлээр дамжуулан уучлал гуйсан гэж болдоггүй юм байхдаа.
2013-04-23