
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат ирэх сараас эхлэн бүтээн байгуулалтын ажил нь хийгдэх "Түмэн хишигтэн" төсөлд зориулан “Эзлэн” хэмээх хөгжмийн бүтээл туурвиж байгаа аж.
Тэрбээр өөрийн “facebook” хуудаснаа “Аугаа их ухаанаар дэлхийг дайтаж эзэлсэн Эзэн хааны “Түмэн хишигтэн” болоод түүний үнэнч баатруудад зориулсан хөгжмөө зохиож байна.
Их түүхийг уншиж, судлаж, ухаарах тусам улам их хүсэл сэтгэл минь оргилж, хөгжмийн маань ая аялгуунууд аяндаа урсан гарсаар байна” хэмээн бичжээ.
Түүний энэ шинэ хөгжмийн бүтээлийг 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй “Үндэсний их найрал” хөгжимчид тоглож амьдруулах аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ