Жигшүүрт хэрэг ба цаазын ял

img

. Монголын парламент хүний амь настай холбоотой олон улсын нэгэн баримт бичгийн талаар хэлэлцэж шийдвэрлэснийг олон нийт бараг мэдээгүй байхад Францын Гадаад болон Европын хэргийн яамнаас Монгол Улсыг “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протокол”-д нэгдэн орсонд талархсан мэдэгдэл гаргаж байсан нь саяхан. Шүүхээс ялын дээд хэмжээ авсан хэрэгтний амийг Монгол Улсын Ерөнхийлөгч өршөөх эсэхээ шийддэг байсан бол энэхүү протоколын дагуу цэг тавьж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны эхэнд цаазаар авах ялыг хэрэгжүүлэхээ түдгэлзэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн нь энэ төрлийн ял төрийн нууцын ангилалд багтдаг орны хувьд анхны алхам боллоо хэмээн хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллага үзэж байсан. Тус протоколд “Нэгдэн орсон аливаа улсын хууль тогтоомжийн хүрээнд хэнийг ч цаазалж үл болно. Оролцогч улсууд өөрийн орны хууль тогтоомжийн хүрээнд цаазаар авах ялыг халахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна” гэж заажээ. Нэгдэн орсон тухай батламж жуух бичгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулснаар хүчин төгөлдөр болох бөгөөд араб, хятад, англи, франц, орос, испани хэлээр үйлдэн НҮБ-ын архивт хадгалдаг байна.

.

Ийнхүү Үндсэн хуульдаа гар хүрч, “Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэсэн заалтыг авч хаяхаас өөр аргагүй болов. Үүнийг дагаад Эрүүгийн хууль дахь долоон зүйлийн цаазын ялыг  хүчингүй болгох хэрэгтэй. Энэ нь нийгэмд ямар үр дагавар дагуулахыг одоогоор таашгүй. Харин ахмад хуульчдын амыг харж байвал одоогоор эртдэж байна гэх маягийн үг цухалзуулж байна. Эрүүгийн нөхцөл байдлаас харахад хүн амины гэмт хэрэг буураагүй, үйлдэх арга нь улам харгис шинжтэй болж, нэг дор олон хүний амь санаатай бүрэлгэх хэрэг гарсаар байгаа юм. 2011 онд зөвхөн Нийслэлийн прокурорын газарт хянагдсан хүн амины 76 хэргийн 10 нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй санаатай алах ял байсан бол 70 нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байсан нь илүү жин дарав. Хэргийн тоо огцом нэмэгдээгүй ч цаагуураа өсөх хандлагатай байгааг прокурорынхан нуусангүй. Ахмад прокурор Т.Жадамбааг 1991-1995 онд хотод гарсан хүн амины хэргүүдэд хяналт тавьж ажилладаг байхад жилд 50 гаруй хэрэг гардаг байсан бол одоо 100 шахаж байна. Нийгэмд учирсан хор аюул нь 30-40 дахин ихэсчээ.

. Манай улс 1924 онд анхны Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онд шинэчилжээ. Эдгээрийг дагаад 1926 онд Эрүүгийн хуультай болж, 1942-2008 онд зургаан удаа өөрчилсөн байна. Социализмын үед социалист өмчийг их хэмжээгээр шамшигдуулсан, автын ноцтой ослоор хүний амь нас хохироосон зэрэг 10 гаруй зүйлээр цаазын ял оногдуулж байсныг цагийн аясаар халсан ч хамгийн сүүлд хүн төрөлхтний эсрэг аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг гэсэн зүйл нэмэгдсэн байна. Цаазын ял нь цаагуураа хүн алахаас урьдчилан сэргийлэх айдас дагуулдаг бол даяаршсан ертөнцөд террорист халдлага үйлдэгчдэд урьдчилсан сануулга болно. Ардчиллын өлгий гэгдэх АНУ-д цаазын ялыг бүрмөсөн халчихаагүй байна. 2010 онд хамгийн багадаа 110 хүнд энэ ялыг оногдуулж. 45-ыг нь гүйцэтгэхэд жилийн эцэст 3200 хоригдол цаазаар авахуулах ялаа хүлээж байлаа. Вашингтонд 1999, 2001 оноос хойш анх удаа цаазаар авах ялыг гүйцэтгэжээ.

. Эмнести Интернэшнл 1977 оноос цаазаар авах ялын эсрэг даян дэлхийн кампанит ажлаа эхлүүлэхэд 16 орон л энэ ялыг хориглосон байв. Түүнээс 30 гаруй жилийн дараа 139 орон цаазаар авах ялыг хуульдаа болон практикт халж, 58 орон хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас цаазаар авах ялын хэрэглээнд мораториум тогтоох тухай гуравдугаар тогтоолд 109 орон зөвшөөрсөн санал өгч, 41 орон эсэргүүцэж, 35 орон түдгэлзжээ. Манай хойд хөрш ОХУ харилцан дэмжигч орон болсон байхад урд хөрш БНХАУ-д хэдэн мянгаар нь цаазалдаг ч төрийн нууцад хамааруулан мэдээлдэггүй. Харин Олон улсын эрүүгийн шүүх дайны, хүн төрөлхтний эсрэг, төрлөөр устгах гурван төрлийн гэмт хэрэгт буруутгагсдад цаазаар авах ял оноодоггүй. 2010 онд 67 оронд 2024 хүнд цаазаар авах ял оноож, 527 ялын гүйцэтгэжээ. Ингэхдээ толгойг нь авах (Саудын Араб), цахилгаан сандалд суулгах(АНУ), дүүжлэх (Бангладеш, Египет, Япон, Хойд Солонгос зэрэг 10), үхлийн тариагаар тарих (Хятад, АНУ), буудах (Беларус, Хятад, Вьетнам зэрэг 11) аргыг хэрэглэж, Пакистан, Нигерийн Баучи муж, Иран зэрэг оронд шүүхээс чулуугаар шидэж гүйцэтгэх шийдвэр гаргасан ч гүйцэтгэсэн тухай мэдээ алга байна. Иран, Хойд Солонгос, Саудын Арабт ялыг олны өмнө гүйцэтгэдэг. Манайд буудаж гүйцэтгэдэг бөгөөд ар гэрийнхэнд нь урьдчилан мэдэгддэггүй, цогцсыг нь өгдөггүй ажээ.

. Цаазын ялыг халах нь олон улсын тавцанд Монголын нэр хүндийг өсгөж, гадаадаас дэмжлэг тусламж авахад дөхөмтэй ч монголчуудын амьдрал мөчиг тарчигхан, баялгийн тэгш бус хуваарилтаас үүдсэн атаа хорсол, авлига, хүнд сурталд идэгдсэн, шүүх засаглалын тогтолцоонд шударга ёс алдагдсан, хүмүүсийн ухамсарт хууль дүрмийг сахих дэг жаяг төлөвшөөгүй, нүүдэлчдийн араншингаар хэнд ч захирагдахгүй зангаасаа салаагүй цагт арай л хөнгөдсөн алхам болж магадгүй. Уг нь ч халах нь зөв л дөө. Дөчөөд оны үед Жамбалдоржийн хар тогтоол гэж цууд гарсан УБХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баруун солгойгүй цаазаар хороож байсныг бодвол жараад онд энэ ялаас манай улс хэсэгхэн зуур түдгэлзэж чаджээ. Ээж, элгэн төрлүүдээ нэгэн дор хүйс тэмтрүүлсэн айлын ар гэрийн хүн цаазын ялаас түдгэлзсэн Ерөнхийлөгчийн эхний алхамд их л бухимдалтай явсан билээ. Магадгүй үеийн үед ч өш зангидаж мэдэх юм. Цаазын ялтай хоригдлыг хүнд нөхцөлд хөдөлмөрлүүлэх, биологийн туршилт хийх зэрэгт зарим улс ашиглаж байсан гэх дам сураг байдаг ч өдгөө нуухын аргагүй. Манай Ерөнхийлөгч заримдаа хилийн чанадад хөл тавихдаа архидан согтуурахын эсрэг олон улсын конвенц гаргая, манайх цаазын ялаас татгалзана гэх мэт Монголын хөрсөн дээр арай л буугаагүй аар саар мэдэгдлээр рекламдах нь бий. Түрүүчийн гаргасан Өршөөлийн хууль нь эргээд олон хүнийг хөлдөө чирснийг ч санахад илүүдэхгүй.

. Одоогоор цаазаар авах ялын талаархи дэлхий нийтийн чиг хандлага төдийлөн тодорхойгүй байна. 1990-ээд оны дунд үеэс 40 улс орон цаазаар авах ялыг хэрэглэж байснаа энэ зууны эхээр 30 орон үлджээ. Гэсэн ч уг ялыг халж байгаа улс орнуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр 10 жилийн өмнө 108 байсан бол одоо 139 орон хуульдаа болон практикт хэрэглэхээ зогсоосон байна.   Энэ жишиг Монголд хэрэгжихэд нэгдэн орсон нэмэлт II протокол, хараахан хасч чадаагүй Үндсэн хуулийн заалт болоод Эрүүгийн хууль дахь долоон төрлийн зүйлийн хооронд цаазын ялыг бүрмөсөн халах эсэх нь дээсэн дөрөөн дээр байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

World:
Zov sanaa
2013-04-30
SSSS:
Elbegdorjiin ehner huuhdiig alaad hayachihval orshoono oo geed l suuj baih yum baina l daa.
2013-04-27
хай яа:
садист элбэг
2013-04-26
gerel:
nohon tolbor sain avah ni zuitei um baina.
2013-04-24
maya:
elbegdorj zuvhun delhiin tavtsand ner oloh gej l ene huuliig sanaachilsan, tsutslahiig demjeed bga humuus uursduu dotnii hunee aluulsan bol ingej bichej chadah uu gj asuumaar bn, uher mongolchuudaa gj
2013-04-24
maya:
tsetseg yag uneniig bichjee, turuulj alsan ni zuv boloh geed bn l daa,ene yaliig boliulah geed bga humuust uursudud ni ene gai irsen bol ingej bichej chadah bolov uu
2013-04-24
sandag:
zugeer l buh nasaar in horiod hamgiin hund ajil hiilgej hudulmuriin hulsiig in hohirogchiin ar geriinhend ugdug bol zugeer yum bish uu
2013-04-24
World:
Zov sanaa
Ундрам:
Цаазаар авар нь буруу юм. Харин хохирогчийн нөхөн төлбэр, учирсан хохиролыг бүрэн барагдуултал гэмт хэрэгтнээр тусгай хүнд хөдөлмөр эрхлүүлж ясыг цайтал хүмүүжүүл. Та бүхэн манай гадаад явдалын яамыг хоигдлууд барьсан, төмөр замыг оросын урвсан цэргийн хоригдол барьсан гээд туршлага байна. Цэргүүд гээд зүгээр хоол хороодог бүхэл бүрэн арми байна. тэднээр мануулж байгаад ажиллуул. тэгэхээр монголчууд ажилд дургүй улс, хүн алж шоронд ажил хийж байснаас зүгээр сууж байсан нь дээр гээд хэрэг хийхгүй. Хуульд хохирогчын төлбөрийг хүссэн хэмжээгээр нь тогтоодог болгох хэрэгтэй. Хүний амь насыг 100,000 доллороор үнэлэх хэрэгтэй. Ингэж байж наад алуурчидтай тэмцэнэ. Мөн төрөөс мөнгө хулгайлдаг луйвирчидтай тэмцэнэ
2013-04-24
зочин:
Цаазаар авах ялыг халах нь збв гэж үзэж байна.Дэлхий нийтийн хандлага ч тийм байгаа биздээ.Өршөөшгүй ял үйлдсэн хүмүүс үхэхийг илүүд үзнэ.Тэгвэл бүх насаар нь хорьж ямар жигшүүрт хэрэг үйлдсэнээ амьд явах хугацаандаа тунгааж энэлэн шаналаж нэг ёсны амьд үхдэл болж хувирна.Харин шүүхээс оноосон бүх насаар нь хорих ялыг өршөөх хөнгөрүүлэх явдал байж болохгүй.Цаад ухагдахуунаар нь ойлговол цаазаар авсанаас ч аймшигтай харгис ял.
2013-04-24
Уншигч:
Олон улсын гэрээ хэлэлцээр манай үндсэн хуулинд нийцээгүй тохиолдолд бид нэгдэх ёсгүй. Үндсэн хуулиндаа эхлээд өөрчлөлт оруулаач. Оруулаагүй байхад цаазаар авахгүй байна гэдэг хийдэл хийгээд байна. Хуучин ганц худгийг музей болгоод залуучуудад үзүүлээд шпрот болгон хонуул. Тэгэхгүй бол тэд барууны киноноос шорон гэж гоё ресторан шиг хоолтой газар гэж ойлгоод байна
2013-04-24
Иргэн:
танай энэ сайт хэтэрхий нэг талийг барьсан коммент хүлээж авдаг онцгүй, фашист маягийн сайт байна. Ирэн хүнийхээ хувьд эмзэглэсэн сэтгэгдлээ үлдээхийг хүсэв. Аргаа барав. Сонин санагдав.
2013-04-24
Tsetseg:
Odoo tegvel oorsnoo oorsniigoo alj osoo avdag bolno biz dee.alj chadsan neg n shorongoor tejeelgeeg l ,bas er n niigem hetsuu bolson tsagt shorondoo baigaad baih sonirholtoi humuus bii bolson shuu dee.hargis yildel hiisen huniig yug n orshoodog yum be huuli hatuu baih tusmaa niigem tsevershine bas uhamsar suugaagui olon hargisuudaas ard tumnee avarch baigaa gesen ug bish uu.tsaaz baih n zov shuu.yunaas ch butsahaa baisan aluurchidiig bitgii....hairlaarai
2013-04-24
.....:
Ene shuud mn-iin Munkhnasan geed huuhen ..... hudalch, tsarai muutai, yavdaltai, zalitai, orovdeltei, heniig ch golohgui yavalddag, heden haltar togrogond shunaj hentei ch hamaagui untdag, bolovsrol muutai huuhen baina lee.... ee hoorhii zasraasaidaa.
2013-04-24
zochin:
malyydaa,naad hulhidorj chini uurtuu zoriylj hyyli gargaad baihad.
2013-04-23
Bayar:
Харгис гэмт хэрэгтнүүдийг тэжээж хөрөнгө үрэх,нөгөө талаар тэднийг удаан хугацаагаар тамлахын ач холбогдол нь юунд байгаа юм бэ?
2013-04-23
зочин:
бүх насаар нь хорьсон алуучингаа элбэгдорж өөрөө тэжээх юм байгаа биз
2013-04-23
ганболд:
дэлхийд насанд хүрсэн хүний жилийн хэрэгцээний хэмжээг тогтоосон байдаг. улсын ерөнхийлөгч шууд зарлиг гаргаад хатуу хяналттайгаар үндэсний архины үйлдвэрт жилд төдөн литр архи үйлдвэрлэнэ гэчихвэл хэнч үгүй гэхгүЙ БАЯРЛАН УГТАНА
2013-04-23
kazah:
ЦААЗААР АВАХ НЬ ЗӨВ ШҮҮ
2013-04-23
tsolmon:
Jadambaa gej teneg uvgunii ugeer bichee yu.yumnii unen muniig olj harj chaddaggui alban tootoo nemj hund yal ugch shorond yavuulahaa boddog mangar balai uvgun.
2013-04-23
бодоо:
Нэгэнт гэмт хэрэг үйлдсэн бол түүнийг гүйцэтгэх ёстой.Цаазын ялыг өршөөвөл цаазын бус ялыг бүрмөсөн халах нь зүй.Ерөөсөө ял шийтгэлгүй орон гээд зарлачих нь зөв.Хамгийн хүнд гэмт хэртнийг өршөөж болсон юм чинь жирийн санамсар болгоомгүйгээс болсон үйлдээс зэм хүлээсэн хүмүүсийг яллах гэхийн утга учир юунд байгаа юм бэ? Харгис гэмт хэрэгтнүүдийг тэжээж хөрөнгө үрэх,нөгөө талаар тэднийг удаан хугацаагаар тамлахын ач холбогдол нь юунд байгаа юм бэ?
2013-04-23
залуу:
Хүн баригдана гэж хэрэг хийдэггүй.
2013-04-23
ganaa:
uls maani mengetei bolson
2013-04-23
ШУДАРГА:
ЦААЗЫН ЯЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ Л БАЙГАА ЮМ ДАА,ОДОО Ч ХҮН ДУРГҮЙГ ЧИНЬ ХҮРГЭВЭЛ АЛААД Л БАЙХАД БОЛОХООР БОЛЖ ДЭЭ,ЯМАРТАА Ч ҮХСЭНИЙ ХОХЬ АМЬДЫН ЗОЛ ГЭГЧЭЭР АЛААД БАЙХ БОЛСОН БОЛОЛТОЙ
2013-04-23
залуу:
Хүн баригдана гэж хэрэг хийдэггүй.
хөөе:
Манай орон шиг хуулиа завхаруулдаг оронд цаазын ялыг халах нь маш зөв ямарч буруугүй хүн буруу шүүхийн шийдвэрээр цаазлагдсан бвал яах билээ харин яах аргагүй гэмт итгээд бол үхэн үхтлээ зовж тарчилж амьдарвал тэр харин маш том шийтгэл юм шүүдээ
2013-04-23
хачин:
Хачин юм даа яаж ч бодсон энэ ялыг халах болоогүй шүү дээ
2013-04-23
хөөе:
Манай орон шиг хуулиа завхаруулдаг оронд цаазын ялыг халах нь маш зөв ямарч буруугүй хүн буруу шүүхийн шийдвэрээр цаазлагдсан бвал яах билээ харин яах аргагүй гэмт итгээд бол үхэн үхтлээ зовж тарчилж амьдарвал тэр харин маш том шийтгэл юм шүүдээ
enkhee:
Nasaar ni amidiin tam medruulsen deer. nhsenii daraa ch gesen ter hun muugaa uzne t
2013-04-23
denjij bna:
huni amni heregt orson hun yanz buriin baidaltai nohtsold ordog. manaid 7 sarin 1 odriin zohin baiguulagchi geed 2 hun tsaaz zaaj bsan heregjisen bol odoo yahuu. manai notloh barimt burduuleh krimnalistikiin shinjilgee yag bat togtooj chadahgyui bga yed huniig helseer tsaaz heregjih esgyui. orchin yen devshiltet shinjilgee hiij chadahgui bna shuu dee .yar odoogoor ene setgedel bichij huumuus iim baidal denduu yavtsuuu bodoj bna. hun hundee hairtai baij l hun bol.oor adguusnaaas yugar yalgaatai boloh ve,setgel sudlach narantuya lektsiig sonsoj . odoo bid yamar totliin hund orj bga aa
2013-04-23
IRGEN:
CHAMAIG ALCHIHAAD GARAAD IREH NAS BNA GESEN HULGAICH NAR OLON BOLMOI
2013-04-23
wqertyuio:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, ХҮРЭН НҮҮРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ " МОНЭКО" КОМПАНИЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭНЭ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА??? ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ??
2013-04-23
зочин:
сайн байцгаана уу? би бас энэ цаазаар авах ялыг дэмжиж байна. энэ бол байх ёстой зүйл гэж бодож байна. Ялангуяа манайх шиг хүн ам цөөн ч гэмт хэргийн тоогоор дэлхийд нэгд орохгүй ч гэсэн ер нь л аюултай үед явж байгаа улс бол энэ цаазаар авах ялыг ойрын 10 жилдээ байлгах хэрэгтэй гэж би бодож байна. тэгэхгүй бол гэмт хэргийн тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Ялангуяа хүний бяцхан алаг үрийг хүчиндэх энэ муухай жигшүүрт хэргийн тоо өдөр ирэх тусам улам нэмэгдэж байгаа энэ асуудлыг нэг тийш нь цэгцэлмээр байна. Өөрсдийнхөө үр хүүхдийн сэтгэлд сэв суулгачихаад өсөх ирээдүйг нь нэг муу гаж донтонгоор баллуулчихаад ард түмэн бид нар тэр хүнийг зовж олсон мөнгөөрөө үхтэл нь тэжээнэ гэдэг энэ яаж ч бодсон байж болохгүй асуудал тийм болохоор цаазаар авах ялыг буцааж сэргээх хэрэгтэй ялангуяа хүчин хийж байгаа хүн алж байгаа нөхдийг шуудл цаазаар авах хэрэгтэй гэж би бодож байна.
2013-04-23
Дэмжиж хэцүү байх хэцүү:
Уул нь цаазаар авснаас удаан тамлаж үхүүлэх нь илүү хүнлэг бус шүү дээ... Манай шоронд олон жил сууснаас цаазлуулсан нь хамаагүй дээр гэж үздэг хүн олон.
2013-04-23
aaaa:
hujaagiin shees elbegdorjiig dahin songoj l bolohgui shuu ard tumen min. uur hen ch bsan yaahav ene huneer l mongoloo suitguulj horluulj bolohgui bn. mongolchuudaa sereechee uhaantai bgaach.
2013-04-23
erqet:
Цаазаар авахгүй гэдэг чинь өршөөнө гэсэн үг биш ш дээ, харин ч олон жил ганцаарчлан хорино гэдэг чинь илүү хүнд ял шүү.
2013-04-23
бодоо:
Нэгэнт гэмт хэрэг үйлдсэн бол түүнийг гүйцэтгэх ёстой.Цаазын ялыг өршөөвөл цаазын бус ялыг бүрмөсөн халах нь зүй.Ерөөсөө ял шийтгэлгүй орон гээд зарлачих нь зөв.Хамгийн хүнд гэмт хэртнийг өршөөж болсон юм чинь жирийн санамсар болгоомгүйгээс болсон үйлдээс зэм хүлээсэн хүмүүсийг яллах гэхийн утга учир юунд байгаа юм бэ? Харгис гэмт хэрэгтнүүдийг тэжээж хөрөнгө үрэх,нөгөө талаар тэднийг удаан хугацаагаар тамлахын ач холбогдол нь юунд байгаа юм бэ?
ИРГЭН:
ХҮНИЙ ҮНЭРГҮЙ АЛУУРЧДЫГ ДЭМИЙ ТЭЖЭЭХ ХЭРЭГ БАЙНУУДАА ЦААЗААР АВАХ НЬ ЗӨВ ШҮҮ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ
2013-04-23
Иргэн:
танай энэ сайт хэтэрхий нэг талийг барьсан коммент хүлээж авдаг онцгүй, фашист маягийн сайт байна. Ирэн хүнийхээ хувьд эмзэглэсэн сэтгэгдлээ үлдээхийг хүсэв. Аргаа барав. Сонин санагдав.