
Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй 70 аялагч Бурхан Халдун ууланд энэ сарын 6-ны өдөр төөрсөн хэрэг явдал гарсан юм. Тэднийг эрэн хайхад төсвөөс 14 сая 445 мянган төгрөг зарцуулсан аж.
Уг төсвөөс гарсан зардлыг барагдуулахаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар тус бүр 250 мянган төгрөг төлсөн бол бусад 56 аялагч тус бүр 250 мянган төгрөгийг цуглуулан Улсын нөөцийн санд өнөөдөр шилжүүлжээ. Энэ талаар аялагчдын багийн гишүүн “MNS”ХХК-ийн захирал М.Идэрбат Төрийн ордонд мэдээлэл хийсэн байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ