Нийслэлийн 62 байршилд хэрэгжүүлэх Хот тохижилтын төслүүдийг танилцуулна

img

  Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газраас “ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ТҮНШЛЭЛ” нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтын уулзалтыг анх удаа зохион байгуулахаар боллоо. Энэ сарын 24-нд буюу Лхагва гаригт болох “ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ТҮНШЛЭЛ” уулзалтаар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан нийслэл хотын 62 байршилд хэрэгжих бүтээн байгуулалтыг тус бүрт нь төсөл болгон хувийн хэвшлийнхэнд санал болгох юм. Уулзалтын үр дүнд  Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй  хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд, элчин сайдын яамдууд, олон улсын байгууллагууд  Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр, ур чадвараа бодитоор оруулж харилцан үр ашигтай ажиллах нөхцөл нь тавигдана гэж зохион байгуулагчид үзэж байна. Хөгжлийн төлөө түншлэл бий болгон ажиллах хувийн хэвшлийн идэвхи санаачлагыг хотын удирдлагууд дэмжин анх удаа “Хөгжлийн Төлөө түншлэл” хөрөнгө оруулалтын уулзалтыг зохион байгуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wqertyuio:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, ХҮРЭН НҮҮРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ " МОНЭКО" КОМПАНИЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭНЭ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА??? ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ??
2013-04-23