Ёс зүйн дэд хороо хуралдах гэж байна

img

  УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаан эхлэх гэж байна. Хуралдаанаар УИХ-ын зарим гишүүдийн ёс зүйн асуудлаар ирсэн өргөдлийг хэлэлцэх бөгөөд үүнд УИХ-ын дэд дарга С.Баярцогтын асуудал багтаж байгаа юм. Швейцарийн банкинд нууц данстай болох нь илчлэгдэж, улмаар УИХ-ын дэд даргын албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад буй С.Баярцогтын асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг энэ асуудлаар завсарлага авснаар түр хойшлуулсан билээ. Зарим гишүүдийн хувьд С.Баярцогтыг УИХ-ын дэд даргын албанаас гадна УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх нь зүйтэй, мөн энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийн өмнө Ёс зүйн дэд хороо хуралдаж, зохих шийдвэрээ танилцуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qwertyuiop:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, ХҮРЭН НҮҮРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ " МОНЭКО" КОМПАНИЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭНЭ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА??? ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ??
2013-04-23