“Петровис”-ийн бензин дутуу шахдаг “но” илэрлээ

img

 

Шатахуун түгээх станцууд түлш, шатахуунаа дутуу шахаж, хэрэглэгчдийг хохироодог талаар ШӨХТГ-т гомдол тасардаггүй. Тиймээс хэрэглэгчдийн гомдлын дагуу энэ сарын 18-ны өдөр ШӨХТГ, Стандартчилал, хэмжил зүйн газар хамтран нийслэлийн хэд хэдэн ШТС-уудад гэнэтийн шалгалт хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Шалгалтыг Гандангийн дэнжийн зүүн талд буюу Тасганы овооны баруун урд байрлах "НИК" компанийн “Петровис” шатахуун түгээгүүрийн газраас эхлүүлэхийг хүссэн ч цахилгаан нь тасарсан гэх шалтгаанаар зүүн талд нь байрлах “Содмонгол” шатахуун түгээгүүрийг шалгасан. Тус ШТС-ийг шалгахад үйл ажиллагаа хэвийн, түлш шатахууны шахалт хэвийн болох нь хэмжилт судалгаагаар батлагдсан юм.

Үүний дараа  “Содмонгол”-ын хажууханд нь байх “Синчи Ойл”-ыг шалгах гэсэн боловч бас л цахилгаан тасарсан гэх шалтгаанаар цуцлагдаж, Баянбүрдийн тойрогт орших “М-Ойл” ШТС-ийг шалгаж, ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй тул шалгалтаа өөр газар үргэлжлүүлэхээр болсон аж.

Гэтэл шалгалтынхан Тасганы овоо өгсөж яваад цахилгаан нь тасарсан гэх “Петровис”-ын ШТС-ийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа харж, шалгахаар дахин очжээ. Тус түгээгүүрийн А80, А92 шатахууны шахалтыг шалгаж үзсэн байна. Шалгалтаар тус ШТС А80 бензинийг нэг минут тутамд 40 литрийг шахах ёстой байтал 20 литрийг шахаж байгааг Стандартчилал, хэмжил зүйн газрын ахлах мэргэжилтэн Ө.Оюунгэрэл болон ШӨХТГ-ын холбогдох албаныхан тогтоосон байна.

Уг нь Стандартчилал, хэмжил зүйн газраас ШТС-уудад шалгалт хийж, баталгаажуулдаг. Мөн шатахуун түгээх станц болгонд дотоодын хяналт гэж байх ёстой. Тиймээс А80 бензин дутуу шахагдаж байгааг тус ШТС-ынхан мэдэхгүй байх боломжгүй гэж үзсэн байна.  Түүнчлэн тэд түлш дутуу шахаж байгаа талаар энэ сарын 2-ны өдөр толгой компанидаа мэдэгдсэн ч ямар нэгэн хариу өгөөгүй байсан гэнэ.

Иймд тус ШТС-д дутуу шахалт нь санаатай үйлдэл үү, аль эсвэл фильтр, шугам хоолой зэрэг бусад нэгэн шалтгаанаар ийнхүү бага хэмжээгээр гарч байгаа эсэхийг тогтоох нарийн шалгалт хийгдэхээр болжээ.

Хэрэв тус компанийнхан мэдсээр байж хэрэглэгчдийг хуурч мэхэлсэн нь тогтоогдвол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжилийн нийлмэл байдлыг хангах тухай хууль,  Хэрэглэгчдийн эрх ашгийг хангах тухай хуулийн дагуу Петровис компанид хариуцлага тооцож, тусгай зөвшөөрөлийг цуцлах талаар ч яригдаж магадгүй гэнэ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
MT ПЕТРОВИСААС АВДАГ,10,000 ТӨГРӨГТ 92 ХИЙХЭД 60-62 КМ ЯВНА ГЭЖ МАШИНЫ САМБАР ДЭЭР ГАРДАГ БАЙЛАА,ОДОО БОЛ 53-54 КМ ЯВНА ГЭЖ Л ЗААДАГ БОЛСОН ДОО,МИНИЙ БОДЛООР БОЛ ШӨХГАЗРЫН ТОРГУУЛИЙН МӨНГӨӨ ИРГЭДЭЭС ГАРГАЖ АВААД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДСАН,БАС МАНАЙ ШАТАХУУНЫ ЧАНАР МАШ МУУ,ОРОС ШАТАХУУН ХИЙХЭД МАШИНЫ ИДЭЛТ НЬ ХҮРТЭЛ БАГА БАЙДАГ
2013-04-24
Сайнбилэгт:
Петровис харин ч гайгүй нь шүү дээ.
2013-04-24
zochin:
Минутанд хэдэн литр шахаж байгааг хэмждэг бол хурдны түгээгүүртэй станцыг 40 хийх гэж байгаад 80ийг шахдаг гээд яриач нэртэйгээр нь. Мерникээр 10 литрээр хэмжилт хийдэг. юун 40ийг шахахад 20литр орж байна гэж баримжаагүй орон гаран юм бичдэгийн. Эсвэл мерникээс өөр юмаар энэ бичээд байгаа хүмүүс хэмждэг болчихсон юм уу? 8 градусын хэлбэлзлийг хэвийн гэж үздэг. Петровис байтугай, бусад компаниуд ч хэвийн л байгаа. Тэгтээ тэргүй лацтай ломботой юм байдагийн
2013-04-24
Цээгий:
Шударга бус өрсөлдөөнийхөн МТ Шунхлайгын станцыг хаасан битүүмжилсэн гээд байсан худлаа байсан ш дээ. энэ зүгээр л шударга ажиллаж байгаа гэж харагдах шоу юм бишүү?
2013-04-24
jIji:
энэ мэдээллийг зөв өгөх хэрэгтэй гэж бодож байна Шударга бус өрсөлдөөний газар яагаад энэ газруудыг шалгсан бэ бусад буюу МТ Шунхлайг яагаад шалгаагүй юм бэ шалгалтын үр дүн үнэхээр ийм гарсан уу эсвэл санаатай хар ПР уу
2013-04-24
irgen:
10 horoololin petrovisoos benzin avsan no toi sanagdsan yum
2013-04-24
ggg:
Бүх компаний станцаар орсон юм уу? Энд намын болон компаниудын PR ороод байгаам биш үү?
2013-04-24
new:
Хурдаар хэмждэг юм уу? стандартчилал хэмжилзүйгээс баталгаажсан хэмжээгээр шахалт хийдэг байлгүйдээ... Хэрэглэгчид зөв үндэслэлтэй мэдээлэл өгөх нь зүйтэй байх. Салхинд хийссэн үгс олоод бичсэн мэт санагдаж байна.
2013-04-24
zochin:
Hemjil zui uursduu munguur batalgaajuuldag biz de teged yugaa yariad bgan be
2013-04-24
ok.ок:
авилгатай тэмцэх газар өөрөө өргөдөл бичээд шалгуулаач
2013-04-24
Ta sh aa medeelel:
iim barimjaagui medee gej yu bhav de, sh a h a l tiin hurdaar litriig hemjdeg bol hurdnii tugeeguurtei stantsiig 30 sec-d sh a hch ihlaa, 40 hiih gesen 80ig hiichle ged yarih vii dee
2013-04-24
зочин:
Хэхэ шатахууныг хурдан шахах, удаан шахах нь дутуу шахахтай ямар холбоотой юм бэ.
2013-04-24
MGL-s:
Kolonk n uneheer ihdej bgaa, tsutsaldaggui iumaa gehed tsuululduu. end tend buun torhtoi tesreh bumbugnuud!!!
2013-04-24
zzzzzz:
yagaad setgegdel gargwakhguy baina aa ard olnyg khulkhiddag chini busdiig khundetgeji baigaa yawdal uu shuud.mn mini
2013-04-23
Zuvasad:
Zuvshuurul tsutslaa KOLONK ikhdeed bna muu luivarchid
2013-04-23
jagaa:
ugaasaa xulxi xulgaichuud
2013-04-23
Zochin:
Minutand 40L orj bnuu 20L orj bnuu gedeg yamar hamaa bnaa. Udaan orj bna l gesen ug bizdee, dutuu gesen utga yumuu. Aldaatai bichsen yumuu. Esvel 40L avah geed mongo tolohod 20L orson baina geed baigaa yumuu, tegvel arai l hudlaa baihaa. Humuusiin tarhi ugaah geed bnuu. tegeed busad MT Shunhlai JUST yasan be? Magnai darga Sodmongoliig yadagchgui, harin Petrovistoi daisan gedgiig medne.
2013-04-23
Zochin:
Minutand 40L orj bnuu 20L orj bnuu gedeg yamar hamaa bnaa. Udaan orj bna l gesen ug bizdee, dutuu gesen utga yumuu. Aldaatai bichsen yumuu. Esvel 40L avah geed mongo tolohod 20L orson baina geed baigaa yumuu, tegvel arai l hudlaa baihaa.
2013-04-23
1021564:
ene 6 terbumiin torguulia ingej ard tumneesee avch bolohgui shuu dee
2013-04-23
amaraa:
arga hemjee sain avch chadahgui shuu dee ergeed ymar arga hemjee avsanaa heldeggui shuu dee
2013-04-23
Зочин:
Сайн мэдэхгүй юм би эндээс авдаг харин бусад газраас шатахуун авдагаас илүү км яваад байгаа юм шиг санагддаг ш дээ энэ сэтгүүлч нь бас үнэн худлаа нь тогтоогүй юмыг оруулах нь бас худлаа ПР юм биш үү.
2013-04-23
jolooch:
ene xa saigui baigaa,ajiltan ni tsaxilgaanchintaigaa toxirood bagsagdag um,barigdsan deer xatuu arga xemjee avaaraa
2013-04-23
jolooch:
bolioch
2013-04-23
zochin:
A80-aar bankaa duurguulvel estoi mungu huilehnee
2013-04-23
Zuv shuu:
Odoo l khuuli kheregjikhiig kharj baiya
2013-04-23
Naran:
ene talaar barimttai bichleg ni udahgyi garna
2013-04-23
ЗОЧИН:
Энэ колонк ёстой луйварддаг газар даа,заргалдаад ч нэмэргүй цагийн гарз,би энэ колонкоор үйлчлүүлэхээ болиод бараг жил болж байна,Ашгүй дээ нүгэл нүдээрээ гарна гэгчээр БАРИГДСАН байна
2013-04-23
Naran d:
Yamar ch oilgoltgui baij buu SH A A MOI
2013-04-23
Naran:
ene talaar barimttai bichleg ni udahgyi garna
qwertyuio:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, ХҮРЭН НҮҮРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ " МОНЭКО" КОМПАНИЙ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭНЭ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА??? ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ??
2013-04-23
ok.ок:
авилгатай тэмцэх газар өөрөө өргөдөл бичээд шалгуулаач
asshole:
Araich dee arai ugui bailgui dee,bi bainga petrovisees avdagshd yum medegddeggui shd
2013-04-23
fdsvfasdvf:
mash zov zovshoorliin tsutsal
2013-04-23
Zuvasad:
Zuvshuurul tsutslaa KOLONK ikhdeed bna muu luivarchid
Zuv shuu:
Odoo l khuuli kheregjikhiig kharj baiya