
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар яг одоо УИХ-ын дэд дарга С.Баярцогтын асуудлыг хаалттай хэлэлцэж байна. Хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Асуудлыг олон талаас нь ярилцах ёстой болох байх. Зөв мэдээлэл авах зайлшгүй шаардлага гарна. Тиймээс хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх хүсэлтэй байна” гэсэн горимын санал гаргасан юм. Эл саналыг байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүдээс зургаа нь дэмжсэн тул ийнхүү хуралдаан хаалттай горимд шилжлээ.
Ёс зүйн дэд хорооны хуралдаанд тус дэд хорооны дарга УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Тэрбишдагва, М.Наранхүү, С.Баярцогт, Ш.Түвдэндорж, Д.Эрдэнэбат, З.Баянсэлэнгэ нар оролцож байна.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ