Хангарьд тэмцээнд Баянзүрх дүүрэг амжилттай оролцлоо
Жил бүр нийслэл дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болон ажлын албадын дунд Хангарьд тэмцээн уламжлал болгон явуулдаг билээ. Энэ удаагийн тэмцээнийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгууллаа.
Тэмцээнд тамирчид спортын 5 төрлөөр 4 өдрийн туршид хурд хүч авъяас чадвараа сорьсоноос Баянзүрх дүүрэг боулингийн төрөлд алт, сагсан бөмбөгийн тэмцээнд мөнгөн медаль, ширээний теннист хүрэл медаль хүртэж багаараа 3-р байранд шалгарсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ