“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн талаар санал солилцов
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй өнөөдөр МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, дэд ерөнхийлөгч Н.Бямбагэрэл тэргүүтэй тус холбооны төлөөлөгчид уулзаж “Оюутан-цэрэг” хөтөлбөр, оюутны тэтгэлэг, дотуур байр, оюутнын дадлагыг орон нутагт хийлгэх зэрэг асуудлаар санал солилцов.
МОХ-ны зүгээс их, дээд сургуулийн оюутнууд суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаах, энэ нь хожим төрийн албанд ажиллахад дөхөм болох талаар санал дэвшүүлж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд хамгийн гол дэмжих субъект юм хэмээн үзэж уг саналыг танилцуулж байгаа юм байна. Оюутнуудыг жил бүрийнх нь зуны амралтаар, гурван жилд тус бүр дөрвөн сарын хугацаатай цэргийн алба хаалгахад нэг жилийн цэргийн алба хаасан хугацаатай тэнцэнэ. Ингэж оюутан байхдаа цэргийн алба хаах нь ашигтай гэдгийг оюутнууд төдийгүй эцэг эхчүүд дэмжиж байгаа юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгч “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг судалж үзнэ гэдгээ хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ