Дөрвөн хүн амь насаа алдлаа
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын гуравдугаар багт айлын гэр шатаж дөрвөн хүн амь насаа алджээ. Эл харамсалтай хэрэг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт гарсан бөгөөд галын улмаас41 настай эрэгтэй Г, 35 настай эмэгтэй О, 38 настай эрэгтэй Б, 35 настай эмэгтэй М нар гэртэйгээ шатсан байжээ. Одоогийн байдлаар галын шалтгааныг тогтоохоор Замын-Үүдийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ