Ерөнхийлөгчтэй МҮЭ-ийн төлөөлөл уулзав

img

  УИХ-ын гишүүн, МҮЭ-ийн холбооны Хүндэт ерөнхийлөгч С.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй МҮЭ-ийн төлөөлөл өнөөдөр Ерөнхийлөгчтэй уулзлаа. С.Ганбаатар гишүүн олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр тавдугаар сарын 1-ний өмнө цалин хөлсний доод хэмжээний талаар Ерөнхийлөгчтэй санал солилцох гэж ирснээ танилцуулсан юм. Тэрбээр ойрын үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ихээхэн анхаарч буйг хэлээд улсын гурван талт хэлэлцээрийг хүчтэй болгож, зөвхөн Засгийн газар төдийгүй эзэд, хөдөлмөрчдийн төлөөллийн байгууллага хоорондоо ярьж ойлголцох механизм чухал гэдгийг танилцуулав.   Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140400 төгрөг байгаа бөгөөд үүнийг нэмэгдүүлж 192 мянган төгрөг болгохоор саяхан хэлэлцээр хийж тохиролцоод байгааг дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлж байв. Энэ хэмжээг хоёр жилийн хугацаанд мөрдөхөөр болжээ. Хэрэв УИХ-аар төсвийн тодотгол хийх боломж байсан бол тав, зургадугаар сараас мөрдөхөөр ярьж байсан ч төсөвт тодотгол орохгүй тул ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр тогтсон байна.   Энэ 2013 онд хөдөлмөрийн хүний үнэлэмжийг боломжийн түвшинд нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Үүний дотор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянган төгрөгт хүргэх хэлэлцээр орж байгаа юм байна. Ингэснээр өмнө нь монгол хүний хөдөлмөрийн хөлсний нэг цагийн доод үнэлгээ 0.60 цент байсныг нэг ам.долларт хүргэх бололцоотой болжээ гэж Ерөнхийлөгчийн ОНХМБА-наас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

JAAGII:
ERONHIILOGCH ARD TUMNIIHEE TOLOO AJILLAH UUREGTEI. UILDVERCHNII EVLELTEI HAMTARCH ULAM IH UR DUND HUREH BOLOMJTOI. OLON ULSAD TIIM TURSHLAGA IH BDAG. SOLONGOS, SINGAPUR, JAPAND TIIM BDAG GESEN.
2013-04-23
sdfghjkl;:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭНЭ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ** ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ *****
2013-04-23