
Энэ сарын 27-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлаар эцэг, эх, асран хамгаалагчдын уулзалт болно.Энэхүү уулзалт Монголын хүүхдийн урлан бүтээх төвд болох юм. Уулзалтанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, тусгай сургалттай ерөнхий боловсролын сургуулиуд болон ТББ-ууд оролцож илтгэл тавих юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, боловсрол оролцоо, эрүүл мэнд, халамж хамгааллын асуудлаар санал бодлоо хуваалцах аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ