Байнгын хороодын хуралдаан болно

img

04 дүгээр сарын 24-ний Лхагва гарагт:

1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

·“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

·Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар хийж байгаа ажилтай зарим байгууллагад танилцсан дүн.

2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

·“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;

·“Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

· Хүний эрхийн Үндэсний Комиссын “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэл”.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ