Байерн Мюнхен талбайн эзэн гэдгээ харууллаа
Өнгөрсөн шөнө Альянз Арена цэнгэлдэхдээ Байерн Мюнхен клуб Испанийн Барселона клубийг хүлээн авч 4-0 бут нэргэлээ. Тэд ийнхүү хагас шигшээн эхний тоглолтонд 4-0 оор хожисоноор дараачийн шатанд шалгарах маш том боломжтой боллоо. Хариу тоглолтонд тэдний хаалганд ганц ч биш хоёр ч биш, бүүр 5 гоол хийж байж л тэднийг мулталах маш хүнд даалгавартай Барселона клуб нүүр туллаа.
Харин тоглолтын эцсийн цэгийг тавьж Томас Мюллер 82 дахь минутанд зүүн жигүүрээс Давид Алабагийн өгсөн хөндлөн дамжуулалтыг нэмэж гоолдон Барселона клубийг буулган авлаа.
Аваргуудын лигийн цомыг тус тус дөрвөнтөө өргөсөн “дархан аваргууд”-ын тулаанд Томас Мюллер дубль хийж, Марио Гомез, Арьен Роббер нар гоолдсоноор багтаа ялалт авчирчээ. Тоглолтын дараа “Баейрн Мюнхен” багийн дасгалжуулагч Юпп Хайнкес “Мэдээж бид бүгд хожсондоо баяртай байна. Ялангуяа тоглолтын үр дүнгийн зөрүү. Бид шилдэг нь байж чадлаа. Гэхдээ бүх зүйл дуусаагүй байна. Испанид дахиад 90 минут биднийг хүлээж байна” хэмээн ярьжээ.
http://youtu.be/4nGnqgCwTaU
СЭТГЭГДЭЛ БИЧИХ