
1833 оны дөрөвдүгээр сарын 24-нд АНУ-д хийжүүлсэн ундааг батламжилжээ. Энэ “зохиосон бүтээлээрээ” хийжүүлсэн ундааг бүтээх боломжтой болсон нүүрс усны диоксидын нэг шинж чанарыг нээсэн Британий химич, гүн ухаантан Жозеф Пристлид дэлхий дахин талархах учиртай. Энэ өдөр хийжүүлсэн ундааны түүхэн дэх цорын ганц тодорхой огноо юм. Учир нь энэ ундааныхаа нээсэн огноог сайхь зохион бүтээгч нь тэмдэглэж үлдээсэнгүй.
Пристли уг ундааг бүтээхээсээ өмнө химийн болон цахилгаан энергийн салбарт судалгааны ажил эрхэлж байжээ. Жозефад гарамгай эрдэмтэн Б.Франклин асар их нөлөө үзүүлсэн бөгөөд тэрээр хожим нь түүний үнэнч анд нь болсон ажээ. Чухамдаа энэ нөхөрлөл нь Пристлигийн цахилгаан энергийн салбарт туршлага хуримтлуулах эхлэлийг тавьжээ.
Тэр бал чулуу цахилгаан гүйдлийг дамжуулдгийг тогтоож, фотосинтезийн үйл явцыг шинжлэх ухааны үүднээс нотолж, азотын дутуу ислийг тодорхойлж, хүчил төрөгчийг нээсэн байна. Зарим үед түүний нээлт тохиолдлын шинжтэй болдог байжээ. Хийжүүлсэн ундаа ч мөн л санамсаргүй тохиолдлоор бүтсэн гэдэг.
Пристли шар айраг эсгэдэг нэг газар очоод шар айраг эсэхдээ ямар хөөс ялгаруулдгийг сонирхон ажиглажээ. Химич эрдэмтэн эссэн шар айрагтай торх авчраад тавьтал хөөсрөөд жинхэнэ нүүрс хүчлийн хий ялгарч байжээ. Жозеф уг шингэнийг амсаж үзэхэд хачин сайхан амттай санагдсан тул тийм шингэн бүтээхээр шийджээ. Ингээд 1767 онд анхныхаа лонх хийжүүлсэн ундааг зохион бүтээжээ.
Гэвч хагас зуун өнгөрсний дараа л түүнийг нь батламжилсан байна. Өдгөө Пристлигийн нээлтийн үр шимийг бид өдөр бүхэн хүртсээр байна. Энэ ундаа нь дэлхий дахинд өргөн дэлгэрсэн тул зарим хүн дөрөвдүгээр сарын 24-ний өдрийг Хийжүүлсэн ундааны Өдөр болгох санал дэвшүүлээд байгаа ажээ.
Өдгөө хийжүүлсэн ундаа дэлхий дахинд нэгэнт түгэн дэлгэрчээ. Дэлхий дахинд танил болсон “Кока-Кола” компани Жозеф Пристлигийн энэ зохиосон бүтээлийг анх түрүүн арилжаа наймааны зорилгоор ашиглах болсон байна. Өдгөө уг ундааг олон янзын төрлөөр хийж, худалдааны асар олон шошготойгоор, янз бүрийн нэмэлт бүтээгдэхүүнтэйгээр үйлдвэрлэн худалдаалах болжээ.
Эх сурвалж: ТВ7 хоног
СЭТГЭГДЭЛ БИЧИХ