Эрчим хүчний сайд сэтгүүлчидтэй ярилцана

img

  Эрчим хүчний сайд М.Сономпил өнөөдөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцана. Уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд 12.00 цагт эхэлнэ. Засгийн газрын гишүүд лхагва гараг бүрт хариуцсан салбарынхаа асуудлаар сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулдаг энэ уулзалтад Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон Хууль зүй, Уул уурхай, Зам тээвэр, Барилга, хот байгуулалт, Эдийн засгийн хөгжил, Эрчим хүч, Хөдөлмөрийн сайд нар оролцоод байгаа билээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ