20 настай эмэгтэйг хөнөөж шатаасан хоёр хүүхдийг шүүнэ

img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн  есдүгээр хорооны нутагт 20 настай охины амийг  хөнөөж, цогцсыг нь шатаасан Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал  маргааш Баянзүрх дүүргийн шүүхэд 12.00 цагаас хаалттай болно. Шүүх хуралд улсын яллагчаар Г.Мижиддорж, өмгөөлөгчөөр Б.Ганбаатар, Г.Хишигжаргал, Б.Баясгалан, Н.Лхагвацэрэн нар оролцох аж.

Тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.7, 91.2.11, 91.2.15-т зааснаар буюу  шунахай сэдэлтээр, уулгалан довтлох,  дээрэмдэх замаар, урьдчилан үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар  хүний амь хөнөөсөн, 153.2-т зааснаар буюу  бусдын эд хөрөнгийг гэмтээсэн, энэ гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн,  энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэх үндэслэлээр буруутгаж байгаа.

Хэрэгт  яллагдагчаар татагдсан Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нар нь  хоёул 16 настай. Одоогийн мөрдөгдөж буй эрүүгийн хуулиар  насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өгөх ялын дээд хэмжээ 15 жил байдаг аж.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ