Өнөөдөр тахиа өдөр

img

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 14 Сумъяа гариг. Билгийн тооллын 19. Хэрцгий охин одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 08.17 цагт мандан 17.34 цагт жаргана Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих буг дарах, газрын ам боох зэрэг үйлнээ сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, бэлбэсний газар очих байшингийн суурь тавих, угаал үйлдэх зэрэг үйлд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авхуулах буюу засуулах сайн нөхөртэй учирна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ