Ял шийтгүүлэгчдийн 6,6 хувь нь хүүхэд байна

img

  Анхан шатны шүүхүүд энэ оны I улиралд  2138 хүнд холбогдох 1625 эрүүгийн хэргийг таслан шийдвэрлэжээ. Шүүхээр хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 1,8 хувиар буурч, ял шийтгүүлэгчид 6,1 хувиар өссөн байна. Таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг Сэлэнгэ, Баянхонгор, Дархан-Уул, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр аймагт 2.3 хувиас 3.2 дахин өсч, Дорноговь, Нийслэл, Хэнтий, Увс, Орхон, Төв, Ховд, Өмнөговь, Завхан, Говь-Алтай, Дундговь аймагт  3,3-46,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2013 оны эхний  улиралд хүнийг санаатай алсан 93, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан 106, бусдын эд хөрөнгийг хулгайлсан 353, танхайрсан 210, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн 237, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн 14, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн 61  хэрэг тус тус шүүхээр хянан шийдвэрлэгджээ. Эдгээр гэмт хэрэг нь таслан шийдвэрлэсэн эрүүгийн нийт хэргийн 66,1 хувийг эзэлж  байна. Өмнөх оны  мөн үеийнхээс бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг 3.8, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 32.5, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг 40 хувиар тус тус өсчээ. Ял шийтгүүлэгчдийн 6,6 хувь нь насанд хүрээгүй хүмүүс, 11,1  хувь нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ 3 тэрбум 451 сая төгрөгийн хохирол учирч, 142 хүний амь нас хохирч, 163  хүний биед хүнд гэмтэл учирчээ. Ял шийтгүүлэгчдийн  77,5  хувьд хорих, 3,7 хувьд торгох,  5,9 хувьд албадан ажил хийлгэх, 12,8  хувьд баривчлах  ялыг  тус тус оногдуулжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
BOLOHGUI BOLDOGGUI YUM GEJ ERDUUCH HAIHARAHGUI ESVEL HEREGSEHGUI ESVEL HOHIROL TULUUD TEGEED UUR ARGA HEMJEE AVAHGUI BOLHOOR HUUHED ENE TALAAR ERDUUCH OILGOHGUI BNA DAA
2013-04-24
zochin:
huuhduudiig yaj humuujuulej uridchilan sergeelej baina aa nasand hureegui gej tolgoig ni ilj uuhshuuleed daraa ni shoron yavj bna
2013-04-24