
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар хурал болохтой холбогдуулан МУИС-ийн энэ сарын 29-ний даваа гарагийн хичээл орохгүй. Х
арин уг өдрийн хичээлийг тавдугаар сарын 4-ний бямба гарагт нөхөж орох юм. Энэ нь олон орны төлөөлөгчийг ирэх үеэр замын хөдөлгөөний ачааллыг багасгах үүднээс хийж байгаа зохицуулалт билээ.
Мөн энэ үеэр яаралтай дуудлагыг НҮБ-ын зөвшөөрөгдсөн таван хэл дээр хүлээн авахаар болж. Энэ ажилд гадаад хэлтэй оюутан залуусыг оролцуулах аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ