
Архангай аймгийн төв номын сангийн барилгын ажил 2011 онд эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа аж. Тиймээс тус аймгийн иргэд олон нийтийн хурал цуглааны дээр үргэлж яригддаг асуудлын нэг нь номын сан байжээ.
ИТХ-ын дарга болон Засаг дарга нар ажлаа авснаас хойш энэ асуудлаар тууштай хөөцөлдсний дүнд барилгын гүйцэтгэгч компани болох “ Донж хацу” ХХК-ийн захирал Д.Цолмон холбогдох албаны хүмүүстэй хэлэлцээрийн ширээний ард суужээ.
Аймгийн Номын сан мэдээллийн төвийн дарга О.Мөнхтуяа, ГХБХБГ-ын дарга Отгонжаргал гээд албаны хүмүүс барилга баригдах явцын тэмдэглэл, ажлын тайланг удирдлагуудад танилцуулан үзэл бодлоо хуваалцжээ. Ийнхүү аймгийн төв номын сангийн шинэ барилга хоёр сарын дараа ашиглалтад орохоор болсон аж.
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ