Солонгост сураггүй болсон иргэдийг хайж эхэллээ

img

  БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс тус улсад зорчин яваад “сураггүй алга болсон” гэх 26 иргэний талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэл гаргасны дагуу ЭЦГ-аас Гадаад харилцааны яаманд албан бичгээр хүсэлт тавьж Солонгос улсад зорчин яваад сураггүй алга болсон 24 иргэний нэрсийн жагсаалтыг авч тулгалт хийн эрэн сурвалжлах ажиллагааг зохион явуулж байна. Шалгах ажиллагааны явцад “сураггүй алга болсон” гэх 28 иргэнээс 9 иргэний оршин суугаа газрыг тогтоон ажилласан. Сураггүй алга болсон 19 иргэний талаарх материалыг бүрдүүлж ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоогоор дамжуулан БНСУ-д эрэн сурвалжлалт зарлуулахаар материалыг хүргүүлсэн байна. Дээрх иргэдийн эцэг, эх, ах, дүү нараас нь ДНХ-ийн шинжилгээний дээж авах бэлтгэл ажлыг ханган Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Лабораторийн хэлтэстэй хамтран ажиллаж байгаа аж. Иймд Цагдаагийн ерөнхий газраас Гадаад улсад зорчин явахдаа иргэд дараах зүйлийг анхаарахыг зөвлөлөө. Үүнд: -Ар гэртэйгээ байнга холбоо барих, -Бусдын бичиг баримтыг ашиглан гадаад улсад зорчихгүй байх, -Гэрээгээр яваад гэрээний хугацаа дуусмагц хараар ажиллахдаа ар гэрлүүгээ холбоо барихгүй, оршин суугаа газраа хэлээгүйн улмаас гэмт хэрэгт холбогдох, цагаачлалын албанд баригдсан тохиолдолд овог нэр, улсын харьяаллаа буруу мэдээлэхгүй байхыг сануулж байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uhee l biz:
uhee l biz
2013-04-25