
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын үеэр манай улсад 104 орны 1200 гаруй зочид төлөөлөгч ирнэ. Үүнтэй холбогдуулан томоохон зах худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оржээ. Тодруулбал, энэ сарын 26-ны өдөр буюу баасан гарагт “Нарантуул” ОУХТөв, “Өгөөмөр” техникийн зах,” Цайз” захын уулзвараас “Да хүрээ” зах болон Шархадын зам дагуух бүх автомашин техникийн худалдаа, үйлчилгээний газрууд, 100 айлын орчмын барилгын материалын бүх дэлгүүрүүд, “Мишээл экспо” төв тус тус амрах юм.
Харин 27, 28, 29-ний өдрүүдэд ердийн хуваарийн дагуу ажиллана.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ