Д.Ганзоригийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилохыг дэмжлээ

img

  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх саналын тухай хэлэлцлээ. УИХ-аас санал болгосны дагуу Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдон зургаан жил ажилласан Дүгэржавын Мөнхгэрэл гишүүний бүрэн эрхийн хугацаа энэ сарын 20-ны өдрөөр дуусгавар болж байгаа юм байна. Тиймээс тус байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр УИХ-аас санал болгосон Дондовийн Ганзоригийг томилох асуудлаар санал хураалт явуулж, уг саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм. Дондовийн Ганзориг нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Ивановийн Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ. 1991 -1992 онд Шинжлэх ухааны академийн төр, эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1992 оны 2-8 дугаар сард Улсын Бага хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академид эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1994 онд УИХ-ын Тамгын газарт байнгын хорооны туслах, хуулийн зөвлөх, 1994-2012 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2011-2012 онд “Жи-Жи партнерс” ХХК-ийн захирлаар тус тус ажиллаж байсан. 2012 оноос УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gaihav:
Цэцийн гишүүнээр томилогдон зургаан жил ажилласан Дүгэржавын Мөнхгэрэл iim gishuun baisan baihnee Tsets-d, iim medeelel ogsond mashid talarhav
2013-04-24
gggg:
amjilt husie
2013-04-24
зочин:
баяр хүргэе
2013-04-24