Армстронгийг шүүхэд өглөө

img

  Америкийн засаг захиргаа “Тур де Франс”-ын зургаан удаагийн аварга дугуйчин Лэнс Армстронгийг шүүхэд өгчээ.  Өнгөрөгч мягмар гаригт Хууль зүйн яам тамирчинд АНУ-ын Шуудангийн албанд /USPS/ хэдэн арван сая  ам.долларын хохирол учруулсан  гэж гомдол мэдүүлсэн байна. Учир нь Шуудангийн алба олон жилийн турш Армстронг болон түүний багийн гол хандивлагчаар ажиллаж байсан юм. Тус байгууллагын тооцоолсноор 1998-2004 оны хооронд ойролцоогоор 40 орчим сая ам.долларыг дугуйн шигшээ баг тэр дундаа Лэнс Армстронгод 17 сая ам.доллар зарцуулсан аж. Америкийн засаг захиргаа дээрх мөнгийг гурав дахин нэмэгдүүлснээр тамирчнаас нэхэмжлэх гэнэ. Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
дуртайдаа өөрчдөө өгчөөд одоо хэцүү үед нь дарамтлах юм аа. тэр үедээ ивээн тэтгэсэн гээд бөөн нэр хүндийг ашиглачаад.
2013-04-24
4321:
Яагаад нь ойлгомжтой ш дээ... Сэргээшийн улмаас бүх титулээ буцаан алдсан. Худлаа сурталчилгаа болсон байна даа. Тамирчдаа мэдээтэй байхгүй бол авсан мөнгөө 3 нугалж буцааж төлөх магадлал тун өндөр байна шүү!!!
2013-04-24
1234:
yagaad gdg n alga bn shde
2013-04-24