
Оросын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний “ЦСКА” “Спартак” багийн тоглолтын үеэр 162 хүнийг баривчилж захиргааны хариуцлага хүлээлгэх болсон тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ.
“Лужник” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид 237 ширхэг пиротехник ашигласан гэж тус улсын Дотоод яамны сайтад бичжээ. Болсон явдалтай холбогдуулан тус улсын хөлбөмбөгийн холбооноос хөгжөөн дэмжигчдэд хандаж танхай балмад үйлдэл гаргахгүй байх болон шатаж тэсрэх бодис хэрэглэхгүй байхыг сануулсан уриалгыг гаргажээ.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ