
Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд долоо хоног бүр сэтгүүлчдтэй нээлттэй уулзалт хийж байгаа юм. Энэ удаагийн уулзалт Эрчим хүчний сайд М.Сономпил оролцож энэ жилийг “Эрчим хүчний хэмнэлт үр ашгийн жил” болгосон тухайгаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр ярихдаа, “Эрчим хүчний хэрэглээ ихсэхийн хэрээр манай салбарт хийх ажил их байна. Тухайлбал “Хайлааст”, “Амгалан”, “Туул” дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлснээр хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамж сайжирсан.
Түүнчлэн Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг 2014 оны өвлийн их ачааллаас өмнө хангах зорилгоор “Амгалан дулааны станц”-ын эхний ээлжийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар зэхэж байна” гэв.
Түүнчлэн Могойн гол-Тэлмэн-Улиастайн 110 кВт-ын шугамыг төвийн эрчим хүчний системд холбож олон жилийн турш эрчим хүчээр дутагдаж ирсэн Завхан аймгийн сумд эрчим хүчний хязгаарлалтгүй болгосон аж.
Мөн Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцыг ашиглалтад хүлээн авснаар Өмнийн говь төвийн эрчим хүчний системд холбогджээ.
Энэ онд Эрчим хүчний яам сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлэхэд гол анхаарал хандуулан 50 мВт-ын эрчим хүчийг төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ