Сайдын жилийн орлого тэрбум төгрөгт хүрдэг гэнэ
Эрчим хүчний сайд М.Сономпилийн жилийн орлого тэрбум төгрөгт хүрдэг талаараа өнөөдөр сэтгүүлчидтэй нээлттэй ярилцах үеэрээ хэллээ.
Түүний ингэж хэлэх болсон нь учиртай. Тодруулбал, "Амгалангийн Ус-15" дэд станцын өргөтгөлийн хийх 75 сая ам.долларын өртөгтэй тендерийг Хятадын компанид хууль бусаар өгч, 120 мянгатад байрладаг “Их хуралдай” хэмээх нэртэй дугуй байшинг нь нурааж, суурин дээр нь 16 давхар өндөр гоёмсог зочид буудал барьж өгөхөөр болсон тухай мэдээлэл цацагдаад буй. Уг мэдээллийг П.Сономпил сайд няцааж дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Манай Чингис шар айраг компани 1997 онд байгуулагдсан. Би 50 хувийг нь эзэмшдэг. Түүний охин компани болох Их хуралдай 2000 онд байгуулагдсан. Өнгөрсөн онд Чингис шар айраг компанийн 12 давхар оффисын барилга баригдаад ашиглалтад орж байгаа.
Одоо дотоод засалын ажил хийгдэж байна. Их хуралдайг буулгаад мөн 15 давхар Зочид буудал барихаар төлөвлөгдөөд байгаа. Энэ бүх ажил сүүлийн гурван жилд хийгдэж байгаа ажил. Өнөөдөр гэнэт хийж эхлээгүй юм. Компанийн үйл ажиллагаанд намайг заавал хутгаад байх шаардлагагүй. Миний хөрөнгө оруулгын мэдүүлгийг та нар үзсэн ч болно” гэв.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ