Балотелли хет-трик хийж, ”Юнайтед” Бирмингемд хоёр оноо алдлаа
Английн Премьер лигийн 20 дугаар тойргийн долоон тоглолт өчигдөр шөнө боллоо. Жагсаалтыг тэргүүлж яваа “Юнайтед” “Бирмингем”-ийн талбайд зочлон тоглож, 58 дахь минутад Бербатов ойрын буланд хүчтэй цохиж гоол оруулсан боловч 90 дэх минутад Ли Бойер тэнцээний бөмбөгийг хийж чадлаа. Ингэснээр “Юнайтед” “Сити”-тэй адил 38 оноотой болсон ч бөмбөгийн зөрүүгээр өмнө нь бичигдэж байна.“Сити”-чүүд өчигдөр “Астон Вилла”-г 4:0-ээр бут ниргэхэд Балотелли хет-трик хийлээ. Гэрээ санаж, багын дэмждэг баг “Милан”-д очих хүсэлтээ байн байн илэрхийлэх болсон Балотеллигийн талаар дасгалжуулагч Манчини “Тэр дөнгөж 20 настай. Өөр улсад ирээд гэр бүлээ санаж, эхэндээ эвгүй байгаа нь тодорхой. Гэхдээ түүний хувьд энэ улирал тун чухал. Тэр энэ бүхнийг давж чадвал үнэхээр Европын шилдэг хөлбөмбөгчдийн нэг болж чадна” гэжээ. Харин “Ньюкасл”-ыг хожсоноор “Тоттенхэм” Boxing Day-д хоёр дахь хожлоо авав.
"Сандерленд" – "Блэкпул" 0:2 Гоол: Кемпбелл 50, 90
"Сток Сити" – "Фулхэм" 0:2 Гоол: Бэйрд 4, 10
"Вест Бромвич" – "Блэкберн" 1:3 Гоол: Томас 17 – Калинич 3, 53 Диуф 62
"Манчестер Сити" – "Астон Вилла" 4:0 Гоол: Балотелли 8, 27, 55 Лескотт 13
"Тоттенхэм" – "Ньюкасл" 2:0 Гоол: Леннон 57, Бейл 81
"Вест Хэм" – "Эвертон" 1:1 Гоол: Хибберт (өөртөө) 16, Коулмэн 42
"Бирмингем" – "Манчестер Юнайтед" 1:1 Гоол: Ли Бойер 90 - Бербатов 58
Хэдийгээр “Манчестер Юнайтед” энэ тойрогт хожил авч чадаагүй ч шинэ оныг лигтээ нэг ч хожигдолгүй угтсан цөөхөн багийн нэг болж түүхэнд бичигдлээ. Үүнээс өмнө Английн дээд лигийн түүхэнд зургаан баг шинэ оныг хожигдолгүй угтаж байснаас тав нь аваргаар тодорч байжээ. Харин 1900 оныг лигтээ нэг ч хожигдолгүй угтсан “Шеффилд Юнайтед”-ынхан аварга болж чадаагүй аж. Ингээд шинэ оныг лигтээ хожигдолгүй угтсан багуудыг толилуулья.
- 1888-89. “Престон”. бүтэн улирал нэг ч хожигдоогүй. Аварга болсон. - 1899-00. “Шеффилд Юнайтед”. 1900 оны нэгдүгээр сарын 20-нд “Бери”-д хожигдон. Лигтээ аман хүзүүджээ. - 1973-74. “Лидс”. 1974 оны хоёрдугаар сарын 23-нд “Сток”-т хожигдсон. Аварга болсон. - 1987-88. “Ливерпуль”. 1988 оны гуравдугаар сарын 20-нд “Эвертон”-д хожигдсон. Аварга болсон. - 1990-91. “Арсенал”. 1991 оны хоёрдугаар сарын 2-нд “Челси”-д хожигдсон. Аварга болсон. - 2003-04. “Арсенал”. Бүтэн улирлын турш нэг ч хожигдоогүй. Аварга болсон. - 2010-11. “Манчестер Юнайтед”. ...?
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ