Босоо бичгийн уралдаан болно

img

Монгол Улсын Төрийн хэлний зөвлөлөөс Ардын багш Д.Чойжилсүрэнгийн нэрэмжит монгол бичгийн улсын уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Тус уралдаан нь үндэсний утга соёлын нандин өв болсон монгол бичгийг хойч үед өвлүүлэх, иргэдийн монгол бичгээ сурч эзэмших идэвхийг дэмжих, монгол бичгийн судалгаа, сурталчилгааг өргөжүүлэх, монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилготой аж. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны долдугаар сард "Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай" зарлиг гаргасан байна. Монгол бичгийн улсын уралдааныг улсын болон хувийн их дээд сургууль, коллежийн оюутнууд, төрийн албан хаагчид, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн мэргэжлийн багш нарын гэсэн гурван ангиллаар явуулахаар төлөвлөжээ. Мөн хөдөө орон нутгаас ч оролцох боломжтой юм байна. Ингэхдээ оюутнуудыг мэргэжлийн ба мэргэжлийн бусаар нь ангилж уралдуулах юм байна. Уралдаанд оролцох оюутнууд МУИС-ийн Монгол хэл, соёлын сургууль дээр энэ сарын 26-ныг хүртэл бүртгүүлж байгаа бөгөөд шалгаруулалт 28-нд болно. Мөн энэ өдөр ЕБС-ийн монгол хэлбичгийн мэргэжлийн багш нарын уралдаан зохиогдох юм байна. Төрийн албан хаагчдын монгол бичгийн улсын уралдаанд нийслэл ба орон нутгийн төрийн албан хаагчид өөрсдийн бичиж бэлтгэсэн эссэгээ ирүүлэх аж. Тэдний бичсэн бүтээлийг МУИС-ийн МХСС-ийн Эх бичиг-Алтай судлалын тэнхимд ирэх сарын 1-нийг хүртэл хүлээн авах юм байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

доржоо:
монгол бичиг сурсны хэрэг гарахгүй бнаа. өдөр тутмын хэрэглээ болоогүй цагт дорхноо мартаад хайран цаг хайран эрдэм бролоод дуусч бна. төр барьж бгаа энэ мангуу амьтад монгол бичгийг төрийн бичиг болгохгүй юм бнлээ
2013-04-25
зочин:
Монгол бичгээ соёлын өвд бүртгүүлсэн үү
2013-04-25
зочин:
хэдийгээр даяарчлал байгаа ч гэсэн хятад өөрийн үсэгтэй, орос өөрийн үсэгтэй, Тайланд өөрийн үсэгтэй, гүрж өөрийн үсэгтэй, эдгээр үндэстнүүдээс бараг л илүү түүхтэй монголчууд яахлээрээ оросын үсэг, английн үсэгийг хэрэглэх ёстой юм бэ, монгол бичгээ хэрэглэцгээе
2013-04-24