Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө

img

Монголчууд дөрөв дэх Ерөнхийлөгчөө хоёр сарын дараа сонгоно. Эв нэгдлийг зангидан, төр тэргүүлэх эрхэм хэн байх бол гэсэн хүлээлт нийгэмд үүсээд буй. Дангаараа шахуу эрх мэдлийг гартаа атгасан АН-ын хувьд одоогийн Ерөнхийлөгчөө сонгуульд сойх нь тодорхой болоод байгаа бол сөрөг хүчин болох МАН-ын хувьд хэд хэдэн хүний нэр дуулдаж байгаа. Түүнчлэн “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийнхэн ч бага чуулганаа хуралдуулж зургаан хүний нэрийг тодруулсан ч хоёр нь нэрээ татаж авснаар дөрвөн нь тунаж үлдэн дараагийн хурлаас хэн гарахаа шийдэх юм.

 АН-ын Ц.Элбэгдорж

УИХ дахь олонхийн бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоо сонгуульд нэр дэвших нь тодорхой гэдгийг аль эрт зарлачихсан. Өнгөрсөн дөрвөн жилд төрийн жолоог атгасан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой энэ зэрэгцэн өрсөлдөх аавын хүү АН дотор байхгүй гэдгийг ил далдгүй хүн бүр мэднэ гэх.  Архинаас татгалзах аян өрнүүлж, засгийн томчуудын толгойг илэхгүй гэдгээ хатуухан дуулгаж, авлигалын сүлжээний торыг тас татахаар хичээн зүтгэж буй эл эрхэмтэй намаас нь өрсөлдөх хүн байх аваас хүч тэнцвэргүй тулаан болно гэж олон нийт харж байна.

Өнгөрөгч УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө өөрийн хүчтэй өрсөлдөгч болох МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах ажиллагааг шууд удирдсан нь хөдөөгийн сонгогчдын дунд рейтинг нь унах үндэслэл болсон гэж хардах хүмүүс бий. Түүнийг уран гоё үгээр олныг сэнхрүүлдэг гэж шүүмжлэх нэгэн ч байна. Он гарснаас хойш Хөвсгөлийн их тайга, цаатны урцнаас эхлэн “Далан мянга таны амьдралд” гэх мэт уралдааныг оюутан залуусын дунд зарлан үргэлжлүүлж буй түүний далд сурталчилгаа өдгөө цахим ертөнцөд хүчтэй орж ирсэн.

МАН-ын Б.Бат-Эрдэнэ

УИХ дахь цөөнхийн бүлгийнхэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүнийг сонгохдоо ард түмний дунд санал асуулга явуулна гэж анхнаасаа мэдэгдсэн билээ. Энэхүү мэдэгдэл ч биелэлээ олж тус намынхан хот, хөдөөгүй санал асуулга явуулснаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нэлээд дээгүүр давхиж буй сураг дуулдана. Түүний араас намын дарга Ө.Энхтүвшин нэхэж яваа ч ардын дунд  танигдаагүй нь чөдөр болж байна гэх.

Бараг нам дотроо ч лидер байж чадаагүй эл эрхмийг сонгуульд сойвол амжилт олох нь юу л бол гэж эргэлзэх гишүүн олон бий.  Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэдгийн үлгэрээр Б.Бат-Эрдэнэ аваргаа дэмжих нь зүйтэй гэсэн яриа гишүүдийнх нь дунд хөвөрч байгаа бол УИХ-д удаа дараа улиран сонгогдсон Отгон тэнгэрийн Д.Оюунхорол далай даян дархан аваргыг гүйцэн түрүүлж мэдэхээр байна. Тэрбээр нэгэнтээ “Итгэл хүлээлгэвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс татгалзахгүй” гэдгээ  хэлээд авсан.  Хэрэв тэрбээр нам нь дэмжээд сонгуульд үзэхээр бол Ерөнхийлөгчид өрсөлдсөн цорын ганц эмэгтэй болж түүхэнд бичигдэнэ.

МАН-аас УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ч  сонгуульд үзээд алдахад гэмгүй гэсэн бодлыг битүүхэн тээж яваа гэнэ. Гэхдээ түүний нэр тийм ч хүчтэй яригдахгүй байгаа.

МАХН-ын Ч.Улаан

МАХН-ынхан өнгөрөгч гуравдугаар сард  бага чуулганаа хуралдуулж Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой гэсэн зургаан хүний нэрийг тодруулсан ч хоёр нь нэрээ татсан.  Тэдгээр дөрвөн хүнээс Сангийн сайд Ч.Улаан сонгуульд  нэр дэвших нь бараг тодорхой болсон гэх яриа хөвдөнд хаясан гал шиг л дүрэлзэж байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард олон улсын зах зээлээс Чингис бондын мөнгийг босгож  дарьтай торх шиг болоод байсан эдийн засгийг тогтворжуулсан хэмээн эрдэмтэд, судлаачид ам сайтай байгаа нь түүнийг сонгуульд өрсөлдөхөд нэмэх оноо цуглуулсан гэж болно. Хашир туршлагатай улстөрчдийн тоонд зүй ёсоор тооцогдох Сангийн сайд Ч.Улааныг одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой гарааны зурхайд зэрэгцэхэд  гайхах  хүн гарахгүй биз. Түүнтэй нам дотор нь хүчтэй өрсөлдөх хүн бол УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын дэд дарга Л.Цог нар ч үзээд алдахаар сэтгэл шулуудан зүтгэж байна.

Гэхдээ  МАХН-ынхан МҮАН-тай  УИХ-ын сонгуульд нэгдэж орж арваад суудал атгаж ашиг тусыг нь мэдэрч яваагийн хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн хамтарч оролцох бол гэдэг асуулт хариулт нэхэж  байна. Тэгвэл улс төр судлаачдын харж буйгаар хоёр өөр угшилтай, хоёр өөр үзэл баримтлалтай хоёр намын хувьд нэг нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй МАН-тай нөгөө нь АН-тай эвсч сонгуульд эвсч  хүч үзэх магадлал ч бий гэнэ. Тэгэхээр айсуй Ерөнхийлөгчийн сонгуулийн гол тулаан МАН-МАХН, АН-МҮАН гэсэн хоёр эвслийн дунд өрнөх нь гэж харах хүн ч бий.

ИЗНН-ын С.Оюун

ИЗНН-ын хувьд байр суурь нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ “сойх” сонирхолгүй байгаагаа мэдэгдээд гэрээ байгуулж хамтарч ажиллаж буй эрх баригч хүчний нэр дэвшигчийг дэмжинэ гэдгээ намын дарга С.Оюун мэдэгдээд байгаа.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хөх толбо:
нэгэн зүйл.бид нээрээ арай л арай байна шү цаана чинь газар шороо эх орон тусгаар тогтнол чинь байхгүй болчохлоо алийн болгон энэ хар,шар хужаа нараас айж алгын чинээ болж байдгийн гайл байна шү хааяаа ч гэсэн чанга дуугарч байцгаалдаа,энэ ч яах бол тэр ч яах бол гэж бодохоо болъё.МУУ АМЬДРАХААР САЙН ҮХ ГЭЖ.(энд сайхан сэтгэлтэй эгэл жирийн хятад,орос хүмүүс хамаагүй)бид ялгаагүй цэнхэр гариг дээр хамт амьдарч байгаа.харин тэр ардчиллийн нэрийг барьсан арчаагүй новшнууд сөнтүгэй.МОНГОЛ ОРНЫГ БУРХАН ИВЭЭГ
2013-05-09
хөх толбо:
ард монгол эцэг цахиа суурин суух гэж юу гэсэн үг вэ? ийм намтар байдгиймуу(нэлээд дээх нь цахиа нь ховд аймгийн зэрэг суманд ажлын хариуцлага алдаж баахан мал алсан энэ тэр гээд л ) энэ талаар юу бодож байдгын байгаан энэ нөхөр
2013-05-09
хөх толбо:
зарим хүмүүст, монгол нь дээр байхаа энэ батэрдэнэ гэдэг гэдэг нөхөр чинь цагдаагын дээд сургуулийг төгөссөн хурандаа хүн шүү дэ (ШУНАЛТАЙ НЬ Ч ШУНАЛТАЙ) гэхдээ одоо энэ нь ядаж монгол юмдаа
2013-05-09
ТЭР ЭРГЭЖ ИРНЭ:
Суут үйл бүтээгчдийг тэр үеийн тэнэгүүд нь дандаа л үгүйсгэж байдаг. Харин тэдний үр хүүхэд нь шүтэн биширч даган дууриадаг нь ертөнцийн хууль юм даа. Дундаж сэтгэгчид минь ээ
2013-04-30
erunhiilegch:
elbegdorj ahda amjilt husi
2013-04-29
zochin:
Demjeed bhad l yavahgui huniig demjeed bh yum. Yadaj namiin darga, ih hurliin darga, erunhii said hiij turshilgajaagui huniig yamar uls turch geh yum. Ene huniig gadaadad tomiloltoor yavuulchaad hoinoos yu gej bodoj suuhiin be. Uuruu durgui bgaa bailgui dee.
2013-04-28
çî÷èí:
Åðºíõèéëºã÷, èõ õóðëûí äàðãà, åðºíõèé ñàéä ãóðâûã ñîëèõ õ¿ñýëòýé õ¿í öººõºí áàéãàà ãýäýãò ýðãýëçýõã¿é áàéíà.
2013-04-27
Zochin:
Chingis haan ih surguuli tugsuugui. Amerikt jujichin erunhiilugch bolj sain ajillaj baisan udaatai
2013-04-26
Zochin:
Bat_erdene avarga gadaadiin olon yrunhiilugch turiin terguunuudtei uulzahdaa yamar mergejiltei bolovsroltoi, helnii medlegtei geh yum be. Yamar buhiin urguunii darga songoh buhiin surguuliin dasgaljuulagch songoh gej baigaa bish.Yaj yrunhiilugch hiij chadah yum be. Enhbayriig barivchlah uyd gert ni avilgachdiig luivarchdiig demjeed suuj baisan. Shunaltai hunii judaggui buh shuudee. Turiin terguun songoh gej baigaa bizdee. Zuun baruunii magnaid garch uzeh huchten songoh gej baigaa bish. Bid Mongoliig gart ni uguh gej baigaa shuudee
2013-04-26
Zochin:
Chingis haan ih surguuli tugsuugui. Amerikt jujichin erunhiilugch bolj sain ajillaj baisan udaatai
koko:
оо тийм Тэмүүжин гишүүнийг дэмждэг.цаашдаа хүний өөрийн янз бүрийнх нь юмнууд битгий "муухай" болгочихоосой доо. Монголд хэрэгтэй ийм аавын хүү олон байгаа даа. одоо бол тэднийг байгааг нь харуулах дургүй "сүүдэрлэх бодлогоор" улс төрийн орчин пиг. Төрийн ямар ч байгуулгын удирдлагуудын улс төрчдөөс сурдаг нэг зүйл бол ажилчдаа шагналаар дарж авах. Жнь манай сургууль гэхэд л БЯ,Багш нарын холбооноос сүүлийн 2-3 жилд тэр жуух, тэргүүн энэ тэрийг бол захирлынхаа "хөөцөлдөх" чадвараар бөөндөж авсан.одоо хэн тэргүүн бэ? биш хэн тэргүүн биш вэ гэж тоолох нь амар.Сталин ахын шагнаж байгаад дараа нь мааний нь уншчихдаг зарчим эндээс жаахан ялгаатай байдаг нь авсан өгсөн 2 их сайхан өлзийтэй харилцаатай, дарга нь юу гэнэ дүргүй бсан ч за-гаар төгсдөг.Одоо боловсролын шинэчлэлээр захирлуудад багш нарынхаа цалинг тогтоодог болох юм гэсэн яана а нөхөд өө. Цаад Эбэ шагналын асуудлыг цэгцлэх юм ярьж байлуу үгүй билүү.Х.Тэмүүжин гишүүн багш байсан ч болоосой.Миний сайд манай аймагт ирж хэлэлцэх л юм гэнэлээ.Гол асуудлаа Тэмүүжин гишүүн шиг олоогүй л байх шиг.
2013-04-26
Bold:
Бат-Эрдэнэнийн гайгаар улсын эдийн засаг унасан. Амьдралд буухгуй УРТ НЭРТЭЙ хууль санаачилж дотоодын хөрөнгө оруулагч, бизнесменүүдийн ажлыг нураасан хүн. ӨӨРӨӨ болохоор баяжиж, хувийн бизнесээ нууцаар өргөжүүлж явдаг гар шүү дээ. Бөхийн дасгалжуулагч хийвэл тохирно.
2013-04-26
ZOCHIN:
AN NAM SONGUULID YALAGDAHGUI BAIH BOLOMJTOI . JENKO BATTULGIIG DEVSHUULVEL SHUU DEE.
2013-04-26
koko:
элбэгдорж шудрага ёсыг тогтоохдоо АН-ыг тойроод байна уу даа гэж боддог. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Баярцогт ямар ч хариуцлага хүлээхгүй бол АН-, Эбэ 2 тараа таниулах л бх л даа. Ер нь би уран хошуутад нээх сүжэггүй. Ганбаатар гишүүнийг нэр дэвшүүлбэл шууд дэмжинэ. Ядаж л ЭБЭ, Чаушески 2 шиг олон хүүхэд байхгүй.kk
2013-04-26
ulaan:
manag bat-erdene , yavurgui ulaan zereg busad ner devshej bga humus bol ulsig toloj gadad oroni hariltsa iltgel ene terd dutana, elbegdorj odogor yaltachgui lider bna
2013-04-26
аварга:
бат-эрдэнэ аварга олон жил улс төрд явлаа одоо монгол эх орноо төлөөлөн сонгогдох эрхэм ерөнхийлөгч болох цаг нэгэнт иржээ. өлхөөөн хийж чадна. эв эеийг эрхэмлэгч эх орон газар шороогоо хамгаалах хүн мөнөөсөө мөн. оюу толгой таван толгойгоо харийнхнаас салгаж ард түмэндээ өгье. иймийн тулд шууд Бат-Эрдэнэ ок
2013-04-26
zochin:
Demjeed bhad l yavahgui huniig demjeed bh yum. Yadaj namiin darga, ih hurliin darga, erunhii said hiij turshilgajaagui huniig yamar uls turch geh yum. Ene huniig gadaadad tomiloltoor yavuulchaad hoinoos yu gej bodoj suuhiin be. Uuruu durgui bgaa bailgui dee.
Улаан:
Улаан Коммунист Улаанаар яадаг юм
2013-04-26
mongol:
Gadaadin gar xul bolson xuzuutei,xuzuugui xuxuunuudees Baterdene avrage xol iluu deer
2013-04-26
jkkkmlkl:
Урвагч Улааныг дэмжиж болохгүй,эхнэр хүүхэд, намаасаа бас урвасан биз дээ
2013-04-26
zochin:
partizan geh hujaagiin shees chi mongolchuudiin hoorond buu yas haya .ghinii horon sanaa hezee ch biyelehgui
2013-04-26
5 дахь Ерөнхийлөгч:
ЭНЭ УДААД 5 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ШИНЭЭР СОНГОНО
2013-04-26
Санамсаргүй алдаа юу???:
Монголчууд дөрөв дэх Ерөнхийлөгчөө хоёр сарын дараа сонгоно... ДАХИН СОНГОНО ГЭЭД БИЧЧЭЭГҮЙ НЬ ЯАМАЙ ДАА
2013-04-26
bohoo:
noooluurchin boh
2013-04-26
mongol:
AN IINHAN UGAASAA SETGEGDEL DEER AJILLAAD BAIGAA YUM BISH UU AVARGIIG DEMJIE
2013-04-26
ssssss:
avargad hiih uhaan bgaa
2013-04-26
hhhhhh:
avargiig gargaj demjie
2013-04-26
монгол:
Баасан авгай,ерөнхий сайдын зөвлөх хийгээд байхад,УИХ-д олонтаа сонгогдсон жинхэнэ Монгол эр дархан аварга маань ерөнхийлөгчийг өлхөн хийгээд явчихна. Хажуугаас нь тулж дэмжээд өгөхөд л Болно. хамгийн гол нь Монголоо гэсэн зүрх сэтгэл түүнд бий юм шүү.
2013-04-26
Avarga:
Darhan Avarga B.Bat-Erdene-g demjij bna
2013-04-26
билэгт:
Бат-Эрдэнэ аврагыг монголынхоо төлөө сэтгэлтэй жинхэнэ монгол эр хүн гэдэгт хэнч маргахгүй гэхдээ түүнд ерөнхийлөгч хийх ухаан дутах байлгүй дээ Гээд ямар ард түмэн байна тийм ерөнхийлөгч байна гэвэл сонгогдож мэдэх л юм
2013-04-26
аварга ялнаа:
за энэ хүн Дархан аваргад даруулахнээ энэ сонгуулиар булхай л хидэггүй юм бол салхи эргэлээ шүү
2013-04-26
Otgoo:
Darhan awragiigaa deminee yadaj eh oron ard tumen es judagaa nen terguund tawidag eh oronch hun gej bodoj bna. Boh gej gololtgui Orosiin Puten ch gsn judochin shuu de bohchuud harinch shudraga gj boddog
2013-04-26