Цагаагчин тахиа өдөр

img

  Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.
Аргын тооллын: 2013.4.25 Пүрэв гараг
Билгийн тооллын: 15. Долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр
Наран ургах шингэх: 06.00-20.00
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Хурьцахуй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ