Роберт Левандовски үүргээ амжилттай биелүүлэв
Роберт Левандовски довтлогчийн үүргээ дээд зэргээр маш сайн гүйцэтгэж 4 гоолыг Реал Мадридийн хаалганд хийж чадсанаар Боруссиа Дортмунд хагас шигшээн эхний тоглолтондоо 4-1 илт давамгай хожлоо.
Тоглолтын гол баатар Левандовский өрсөлдөгчийнхөө хаалганд дөрвөн гоол оруулж аваргуудын лигийн хагас шигшээд хамгийн их гоол оруулсан тоглогч болжээ.
24 настай Польш довтлогч маань 8 дахь минутанд Марио Гётцегийн хөндлөн дамжуулалтыг хаалганд нэмэн тоглолтыг нээж гоолдсон билээ. Харин үүнийх нь хариуг Роналдо эхний хагас дуусахаас 2 минутын өмнө гоолдон тооны харьцааг тэнцүүлсэн юм. Тоглолтын хоёрдугаар хагаст польш довтлогч маань гурван гоол хийсэн. Тэрбээр тоглолтын 50, 55, 66 дахь минутад гоол оруулж энэ тоглолтод покер хийв.
Энэ улирлын сүүлээр гэрээ нь дуусах довтлогч маань Байерн Мюнхен болон Манчестэр Юнайтэдийн аль нэг нь лүү нь очиж магадгүй хэмээн шуугиад буй.
http://youtu.be/vskm-i3zCOg
СЭТГЭГДЭЛ БИЧИХ