
Улаан морьт цэргийн жанжин Семен Михайлович Буденный мэндэлсний 130 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрээр 1883 онд төржээ. Хаант Оросын армиас ялгуусан улаан арми хүртэл туулсан цэрэг эрийн замналаараа түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.
Зөвлөлт, Монголын найрамдлын нийгэмлэг гэж нэрлэж байсан олон нийтийн байгууллагыг ЗХУ-ын гурван удаагийн баатар, домогт маршал Семен Буденный анх тэргүүлж байсан юм.
Тэрээр 1973 оны 10-р сарын 26-нд 91 настайдаа тархинд цус харвасны улмаас нас баржээ. Москвад Улаан талбайд Кремлийн хананы дэргэд оршуулсан. Түүнээс 33 насаар дүү байсан Буденныйн бэлэвсэн эхнэр 2006 онд мөн ерэн нэгтэйдээ насан өөд болжээ.
Эх сурвалж: ТВ7хоног
СЭТГЭГДЭЛ БИЧИХ