Өнөөдөр болох зарим хэвлэлийн хурал

img

  "Монгол ньюс" мэдээллийн төвд 11.30  цагт Хэрэглэгчийн эрх, боловсролын холбооноос мэргэжлийн хяналтын газраас талхны үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын дүнтэй холбогдуулж мэдээлэл хийнэ. 12.00 цагт Монголын ахмадын чөлөөт холбооноос “Ахмадууд шинэчлэлийн тэргүүн эгнээнд” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. 13.00 цагт ЗЦГ, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн агаарын чанарын алба, Цаг уур орчны шинжилгээний газраас авто тээврийн хэрэгслийн хаягдал утаан дахь агаар бохирдуулах бодисыг хэмжиж, үнэлгээ өгөх асуудлаар мэдээлэл хийнэ. 14.00 цагт Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх оёдлын үйлдвэрүүдийн холбооноос Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандаж “Сурагчдын дүрэмт хувцас төрийн бизнес болох нь зөв үү” хэмээн хэвлэлийн бага хурал зарлалаа. Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагт Бичил уурхайчид эрх ашгаа хамгаалсан үндэсний холбоо байгуулах гэж байна. Тэд нинжа нартай тэмцэхээр болсноо мэдээлнэ. 12.30 цагт Эрүүл мэндийн яамны ерөнхий мэргэжилтэн, Хүний гавъяат  эмч Л.Эрдэнэбаяр нэр төрөө сэргээлгэх болсон талаарх мэдээллийг сонирхоорой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ