Цаазаар авах ялыг эргүүлэн сэргээхийг хүсчээ
Белгородод болсон хүнд хоёр өдрийн дараа амьдрал хэвийн үргэлжилж байна. Сергей Помазуны буудлагад өртөн амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд хүмүүс цэцэг авчирч хотын төв талбай цэцгээр дүүрчээ.
Белгородынхон төдийгүй Орос орон бүхэлдээ Сергей Помазунд цаазаар авах ял ногдуулна гэж найдаж байсан ч ОХУ дээд хэмжээний ялаас татгалзсан тул ийм боломжгүй юм. Тиймээс ч тус улсын иргэд энэ ялыг сэргээж өгөхийг ерөнхийлөгч В.Путинтэй шууд утсаар холбогдох нэвтрүүлэгт орохдоо хүсч байлаа.
Хэдхэн хоногийн өмнө гэгээн цагаан өдөр хотын төв талбайд буугаар зургаан хүний аминд хүрсэн этгээдийн сэтгэцийн байдлыг шалгаж байгаа аж.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ