“Утгын чимэг” наадмын ялагч өнөөдөр тодорно

img

Богино өгүүллэгийн шилдгийг тодруулдаг “Утгын чимэг” наадмын сүүлийн шалгаруулалт өнөөдөр болно. Уг шалгаруулалт Хүүхэлдэйн театрын тайзнаа 18.00 цагт эхлэх юм.  Энэ жилийн наадамд 80 шахам уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 15-ыг хоёрын даваанд шалгаруулсан байна. Шалгарсан өгүүллэгүүдийг уран бүтээлчид амилуулан уншигч, сонсогч, үзэгч түмний хүртээл болгож, ялагчийг тодруулах юм байна. Хоёрын даваанд шалгарсан өгүүллэгүүд: Н.Бадамжав- “Бялзуухайн нислэг” Б.Баярсайхан –“Нүгэл” С.Баттулга-“Бэрх шагай” П.Батхуяг- “Гинж” Т.Баянсан –“Хань” Т.Бум-Эрдэнэ- “Хуучин ном” Ц.Буянзаяа –“Жаргаж буй нарны туурь” Ц.Доржготов –“Цасны бэлэг” Б.Золбаяр –“Цэнхэрийн голын ус” А.Мягмаржав-“Цаг цагийн дурлал” С.Пүрэв –“Бүсгүй ухаан” Ж.Сарантуяа –“Бүүвэй” Ц.Түмэнбаяр-“Монгол гутал” Б.Цогнэмэх- “Мазаалай” Б.Цоожчулуунцэцэг- “Нар жаргасан хойно” зэрэг богино өгүүллэгүүд шалгараад байна. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ