
Интернэтийн хамгийн эрэлттэй сайт “YouTube”-ийн найман насны төрсөн өдөр өнөөдөр болж байна. Энэ өдөр “YouTube” анхны бичлэгээ цацаж байжээ. Сайтыг 2005 оны хоёрдугаар сард “PayPal”компанийн ажилтан Чад Хэрли, Стив Чен, Жавед Карим нар байгуулж анхны бичлэгээ дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн цацсан байна. Одоогоор тус сайтад минут тутамд дэлхийн өнцөг булан бүрээс 60 цагийн бичлэг ачаалагддаг байна.
Мөн энэ сайт төлбөртэй болох тухай төсөл хэрэглэгчдийг ихээхэн гонсойлгоод байгаа билээ.
Британийн “Телеграф” сонины сэтгүүлчид өнгөрсөн хугацаанд интернэт хэрэглэгчдийн сэтгэлд хамгийн их хүрсэн бичлэгээр “Чарли миний хурууг хазаад байна” богино хэмжээний видеог нэрлэжээ.
Чарли миний хурууг хазаад байна
Жаахан хүү ахынхаа хурууг хазаж дараа нь инээн баясаж байгаа нь “YouTube”-ийн өнгөрсөн бүх хугацааны хөгжимгүй бичлэгээр тэргүүлжээ. 2007 оны тавдугаар сараас цацагдсан энэ бичлэгийг 500 сая удаа үзсэн байна.
http://youtu.be/_OBlgSz8sSM
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ