
"Sweetуmotion" хамтлагийн гишүүн Э.Ганболор өчигдөр тохиосон төрсөн өдрийн баяраа уран бүтээлийн амжилт, урам зоригоор дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.
Учир нь өнгөрсөн онд 15 жилийн ойгоо тэмдэглэсэн тус хамтлагийнхан Э.Ганболорын төрсөн өдрийн бэлэг болгон "Наддаа эргээд ирээч“ шинэ дууны клипээ цацаж олны хүртээл болгов.
"Sweetуmotion" цомогт орсон тус уран бүтээлийн аяыг Б.Чинбат, Э.Ганболор, шүлгийг Э.Ганболор Х.Тэргэл нар бичсэн гэнэ. Клипний зураг авалтыг “V” продакшны уран бүтээлчидтэй хамтран АНУ-д хийсэн аж.
http://youtu.be/v9pFeUKZk1s
Б.Сайнаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ