Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Д.Ганзоригийг томиллоо

img

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Д.Ганзоригийг томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, дэмжсэн болох санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж танилцуулсан. УИХ-аас санал болгосны дагуу Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдон зургаан жил ажилласан Д. Мөнхгэрэл гишүүний бүрэн эрхийн хугацаа энэ сарын 20-ны өдрөөр дуусгавар болж байгаа юм. Тиймээс Д. Мөнхгэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Д.Ганзоригийг гишүүдийн 89,2 хувийн саналаар томилохоор дэмжлээ. Дондовийн Ганзориг нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Ивановийн Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ. 1991 -1992 онд Шинжлэх ухааны академийн төр, эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1992 оны 2-8 дугаар сард Улсын Бага хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академид эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1994 онд УИХ-ын Тамгын газарт байнгын хорооны туслах, хуулийн зөвлөх, 1994-2012 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2011-2012 онд “Жи-Жи партнерс” ХХК-ийн захирлаар тус тус ажиллаж байсан. 2012 оноос УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын асуудал эрхэлсэн зөвлөхөөр ажиллаж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

wqertyuiop:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ЭНЭ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ** ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-04-25