
Хурдан морины унаач хүүхдүүд уралдааны явцад гэмтэж бэртэх, амь насаа алдах тохиолдол он гарсаар хэд хэд гарсан.
Тиймээс Монголын морин спорт уяачдын холбоо энэхүү хариуцлагагүй байдлыг өөрчлөхөөр уяачдын ёс зүйн зөвлөлийг байгуулж, ёс зүйн дүрэмтэй болжээ.
Тэдний хувьд байгууллагынхаа эрх мэдлийн хүрээнд уяачийн алдар цолыг нь хураах, уралдаанд оролцуулахгүй байх эсвэл уралдаанд оролцох эрхийг нь хасах гэх мэт арга хэмжээг авдаг байхаар болох юм байна.
Энэхүү ёс зүйн дүрмээ ирэх сард хуралдах тэргүүлэгчдийн хурлаараа хэлэлцэн батлах аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ